СЕХ-нд Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэх хүсэлт хүргүүлжээ
2012.11.06

СЕХ-нд Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэх хүсэлт хүргүүлжээ

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг УИХ-ын даргад өнгөрсөн баасан гаригт хүргүүлж, өнөөдөр УИХ-ын  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хүлээж авсан билээ.

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, У.Хүрэлсүхийн оронд намын жагсаалтаар түүний дараа бичигдсэн Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлжээ.

СЕХ энэ асуудлаар хуралдаж, гишүүний тангараг өргүүлэх эсэхийг нь  шийдвэрлэн, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.