Г.Баярсайхан: Ц.Нямдорж сайд ёс зүйн маш том зөрчил гаргасан
2012.04.18

Г.Баярсайхан: Ц.Нямдорж сайд ёс зүйн маш том зөрчил гаргасан

-Нийгмийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ умартаж хүч хэрэглэхэд уриалан дуудлаа-

Төрийн түшээд олон нийтийн өмнө ёс зүйгүй аашилж,элдвийн авир гаргах болов. Гөлөг нохойгоороо дуудалцана,авлигач биш, мөн гэж нэгнээ сэжиглэх нь энүүхэнд. Саяхан нэгэн эрхэм амиа хорлуулах захиалга өгч, өөр нэг түшээүүргээ гүйцэтгэж буй төрийн албан хаагч руу салаавчөгч байгааг телевизээр харууллаа. Энэ бүхэнд тооцоххариуцлагын тогтолцоо бий эсэхийг УИХ-ын Ёс зүйн дэдхорооны дарга Г.Баярсайханаас тодрууллаа.

-Парламентын гишүүдийн Ёс зүйн дүрэм батлагдаад удаж байна. Гэтэл эрхэм түшээд маань ёс зүйгүй аашлах нь хэрээс хэтэрлээ гэсэн шүүмжлэл хэвлэл, мэдээллээр цацагдах боллоо?

-Дэд хорооны үйл ажиллагаа маш тодорхой байгаа. Энэ талаар ярих нь илүүц биз. Ер нь, хэн, хаана ямар ааш аяг гаргасныг хэн хүнгүй мэдэж байгаа. УИХ-ын гишүүн гэдэг Монгол төрийн төлөөлөл, ард түмний элч, үлгэр жишээ болох ёстой хүн. Ёс зүйгүй олныг гайхшруулсан үйлдэл гаргасан хүмүүсийн асуудлыг удахгүй хэлэлцэх болно. Хэзээ хуралдахаа ч товлочихсон. Ер нь, намайг алсан хойно л асуудал дуусна хэмээн салаавч өгч байгаа нь маш ёс зүйгүй л юм даа. Багын хүмүүжил нь л тийм байсан юм уу гэж харж байна. Салаавч гаргана гэдэг хамгийн муухай хараал хэлснээс ч илүү дорд үзсэн үйлдэл.

-Амиа егүүтгүүлэх талаар ярьж байгаа нь хачирхалтай санагдаад байна. Ийм зүйл ярих нь хэр оновчтой вэ?

-ХЗДХ-ийн сайд хүн нийгмийг амгалан тайван байлгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ёстой. Гэтэл өөрөө хүч хэрэглэх, өдөөн турхирах, уриалан дуудах үйлдэл гаргаж буйг нь ойлгохгүй юм. Тэр хүн хэлсэн үгнийхээ тайлбарыг хийх үүрэгтэй гэж үзэж байна.

-Сайд хүн хуулиар дарангуйлж байна гэж гомдоллох гишүүн, иргэн цөөнгүй бий. Энэ нь ч ёс зүйтэй холбоотой байх?

-Тийм. Иймэрхүү маягаар дарангуйлж харьцах нь байж болохгүй асуудал. Ардчилсан тогтолцоотой, тусгаар улсын иргэд хуулийн дор л амьдарч, хүн бүрт эрх тэгш үйлчлэх зарчимтай. Иймд эрх мэдэлтэй нэг нь хуулиар далайлгаж нөгөөгөө дээрэлхэж болохгүй. Тиймээс тэр хүн маш их эндүүрч явна гэж хэлмээр байна.

-Хурал удахгүй болох нь. Чухам ямар арга хэмжээ авах бол?

-Ямар ч гэсэн миний байр суурь тухайн хүнд сануулга өгөх. Цаашид дахин алдаатай үйлдэл хийвэл ямар хариуцлага тооцохыг дараа дараагийн хуралдаанаар шийднэ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.