Ц.Даваасүрэн: Би хэчнээн өлссөн ч насны эцэст уусах газар нутгаа зарахгүй
2012.11.07

Ц.Даваасүрэн: Би хэчнээн өлссөн ч насны эцэст уусах газар нутгаа зарахгүй

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ирэх оны төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг эхэллээ. Эдийн засагчид болоод УИХ-ын гишүүд  төсөвт шүүмжлэлтэй хандаж байна. Та Төсвийн байнгын хорооны даргын хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь бол шүүмжлэлгүй батлагддаг төсөв гэж байдаггүй юм. Өнгөрсөн 20 жилд огт шүүмжлэл дагуулаагүй төсөв байсньг би лав санахгүй байна. Энэ удаагийн төсвийн онцлог нь шинэ хуулиудын орчинд хэрэгжинэ. Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын хууль, мөн  Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах шинэ хуулиуд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс 2013 оны төсөв бол Төсвийн тогтвортой байдлын хуулийн шинэ орчинд хуулийн хязгаарлалтуудын хүрээнд хийгдсэн төсөв. Тухайлбал бид төсвийн хэлэлцүүлгийн явцад төсвииг нэмэгдүүлж алдагдлаа өсгөж баталдаг байсан бол энэ удаа алдагдал ДНБ-ний хоёр хувиас хэтэрч болохгүй гэсэн хязгаарт баригдлаа. Mөн эдгээр хуулиудаар орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэлээд нэмэгдүүлсэн. Аймгуудад 8-11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ИТХ-аараа хэлэлцэж  өөрсдөө шийдвэрлэх эрхийг өгч байгаа. Ихэнх хөрөнгө оруулалтын тендерүүд ирэх жилээс тухайн орон нутагтаа хийгдэхээр болж байна. Мөн "хямрал нүүрэллээ" гэж төсвийг танаж, бууруулж, иргэд, бизнес эрхлэгчдээ бүсээ чангалахыг уриалаагүй төсөв гэдгийг хэлэх байна. Ингэснээр эдийн засаг, бизнесийн орчноо хямралаас тогтвортой авч гарна гэж үзэж байгаа. Төсвийн зарлага нийт хэрэглээний 40 гаруй хувийг эзэлдэг. Энэ хэрэглээ буурвал бизнес эрхлэгчдийн борлуулалт буурч орлого нь багасна. Улмаар ажилчдаа цөөлнө цалингаа өсгөж чадахгүй, ар ядуурал нэмэгдэхэд хүрнэ. Жишээ нь. хөрөнгө оруулалтыг бууруулвал барилгын компаниудад ажил олдохгүй болно биз дээ. Тиймээс бизнесээ хямралаас хамгаалахад чиглэгдсэн төсөв гэж хэлж болно.

-Хөрөнгө оруулалтын санхүүжилт нь тодорхойгүй бүхэл мөнгө төсөвт нэлээд туссан тухай шүүмжлэл байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Төсвийн  хэлэлцүүлгийн явцад задаргаагүй бүхэл дүнгээр туссан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 10 чиглэлд зарцуулахаар болж арга хэмжээнүүдийн нэрийг тусгаж батлахаар болж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн энэ хүрээнд 50 тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн үг л дээ.

-Гишүүдийн гэх тодотголтой тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын мөнгө ирэх оны төсөвт туссан уу. Хууль санаачлагч Засгийн газар хассан гэж мэдээлж байгаа ч зарим гишүүн Ерөнхий сайдын багцад нууцаар оруулчихсан гэх юм?

-Төсвийн хэлэлцүүлэг Төсвийн тогтвортой байдлын хуулийн хязгаарт хийгдэж байгаа учраас төсвийн алдагдлыг нэмэгдүүлээд баталчихдаг хуучин аргаар явж чадахгүй болсон. Төсвийн алдагдал тухайн хуульд тасан хязгаартаа ДНБ-н ий хоёр хувиас хэтрэхгүй байгаа. Үүний үр дүнд гишүүдийн тэрбум гэдэг асуудал гарсангүй. Тэр бөөн дүнгээр суусан гээд хардаад байгаа 50 тэрбум төгрөгийн зарцуулах хүрээг төсөвт тусгаад өгчихөж байгаа. Түүн дотор гишүүдийн гээд хэлчих арга хэмжээ байхгүй.

-Зарим сайд, гишүүд тойрогтоо илүү төсөв хуваарилуулсан гэх яриа гарсан. Энэ үнэн үү?

-Жил бүр л ийм яриа төсөв хэлэлцэх үед гарч байдаг. Энэ жил ч гарсан. Тухайлбал, Ц.Нямдорж гищүүн "Хөвсгөл, Архангай гэсэн төсөв болсон байна " гэж хэлсэн. Мань мэтийгээ д хардаж байгаа хэрэг. Тэр яригдаад байгаа "Баянхонгорын жишиг сум" гэсний чинь аймаг сумын нэрийг нь аваад хаячихсан. Санаа зоволтгүй болсон. Та бүхэн төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг ажигласан бол зарим сайд "Тойргийн төсөв хасагдлаа" гэж бухимдаж байсныг харсан байх. Ач холбогдлоор нь хөрөнгө оруулалтын зарим нэг арга хэмжээг хасах буюу төсвийг нь бууруулж, өөр арга хэмжээ нэмж оруулсан. Ингэхдээ аль болох хэрэгжилт нь эхэлсэн барилга, байгууламжуудыг дуусгах чиглэл баримталлаа.

-Удахгүй орон нутгийн сонгууль болно. Нам, эвслүүд нэр дэвшигчээ тодрууллаа. Та бие даагч гишүүний хувьд сонгуулийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Намын нэрийн ард нуугдаж coнгогдох боломж олгосныг таашаахгүй байгаа. Шударга болно гэдэгт эргэлзэж л байна. Жишээ нь, манай Хөвсгөлд зарим нам, бие даагчдыг илт бүртгэхгүй, зориудаар сонгуулийг будилаантуулж байхад төр зүгээр л хараад сууж байна шүүдээ. Эхлээд "Хуурамч гарын үсэг цуглууллаа" гээд хассаныг шүүх "нотлогдохгүй байна" гээд бүртгэх шийдвэр гаргасан байгаа юм. Гэтэл шүүхийн шийдвэрийг хүлээж авлаа, бүртгэлээ гэчихээд маргааш нь бүртгэлийн зөрчилтэй гээд хасчихсан байна. Энэ бүхнээс "зориуд" гэдэг нь тодорхой л харагдаж байгаа биз. Эцэстээ шүүхээр энэ бүхэн нотлогдож сонгуулийг зориудаар будилаантуулсан байх юм бол Эрүүгийн хуулийн  маш хүнд хариуцлага ногдоно гэдгийг ойлгож л ажиллах хэрэггэй.               

Сонгуульд  бие  даагчдыг дэмжиж оролцьё гэсэн бодолтой байна. Ардтүмэн дундаас "тэднийгээ төлөөлье" гээд ямар нэг намын үзэл бодлоор биш бие даан нэр дэвшиж байгаа  хүн  шүү  дээ. Намын төлөө бус иргэдийнхээ эрх ашгийн төлөө явъя гэж байгаа хэрэг. Иргэд маань ийм л хүмүүсээ дэмжвэл ард түмний засаглал тогтоно.

Энэ компани 51 хувь хаашаа шилжинэ түүнийг дагаад манай 66 хувь шилжинэ. Ийм эрсдэлтэй байдалд л манай Оюутолгой байна шүү дээ.
-Сонгуулийн хууль мөн л шүүмжлэл дагуулсаар байгаа. Хугацаа, автомат машин, холимог хувилбар гээд. Нэгэнт хууль батлагдсан ч энэ талаар нам, эвсэл байр сууриа илэрхийлсээр байна?

-Холимог тогтолцооны хувьд "дэмждэггүй" гэдгээ дээр хэлсэн. Харин автомат машины хувьд би эргэлздэггүй. Тэр дороо дүн нь гараад баталгаажчихдаг учраас дүн гарсны дараа элдэв аргаар луйвардаж чаддаггүй. Доржийг Бат гэж тоолдог ч юм уу, эсвэл дүн, тогтоол засдаг асуудал гарах боломжгүй болсон. Үүний үр дүнд өнөөдөр гурван бие даагч гарсан байх. Хуучнаар явсан бол бид гарахад хэцүү байх байсан.

-Улс төрд үүсээд буй нөхцөл байдлаар бие даагчид байр сууриа илэрхийлсэн нь иргэдэд төдийлөн таалагдсангүй гэх мэдээлэл байна. Намын нэрээр сонгогдоогүй хэрнээ аль нэг намын талд саналаа илэрхийлэх нь зохимжгүй гэсэн шүүмжлэл гарсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Бид ард түмний саналыг хөндлөнгөөс шийдэх нь буруу, хэтэрхий хол зөрүүтэй байна, тэгээд ч Өвөрхангайн сонгогчид итгэлтэй бус байгаа юм байна "ингэж шийдэж" 'болохгүй л гэсэн. Энэ ямар нэг намын байр суурь гэж үү. Харин ч иргэд, сонгогчдын төлөө л дуугарсан хэрэг бус уу. Ер нь ардчиллын гол баталгаа болсон чөлөөт ардчилсан сонгуулиа явуулж чадахгүй болох юм бол ардчиллын тухай яриад ч хэрэггүй болно. Тиймээс буруу жишиг тогтоохгүй байхын төлөө л бид саналаа илэрхийлсэн. Үүнд ямар нэг намын талд дуугарсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт шинэ төмөр замын ажил эхлүүлэхээр тусгасан. Үүнд таны сонгогдсон тойрог болох Хөвсгөл аймаг руу төмөр зам барих тухай ярьж байгаа. Энэ халаар ямар саналтай байгаа вэ?

-Уул уурхайн баялагтай холбоотой гэдэг нь бараг үнэнд ойртох байх. Тиймээс би эргэлзэж байгаа. Манай оронд төдийгүй, дэлхийд гайхуулах сайхан байгалийн тогтолцоог баялгийг нь ашиглах гэж байна гээд сүйтгэчихвэл маш харамсалтай юм болно. Нөхөн сэргээж болохгүй байгалийн тогтоц гэж бас байна аа. Тэгж болдог байсан бол хаа сайгүй л Хорьдол сарьдаг шиг уул, нуруу, Хөвсгөл далай шиг нуур, Сэлэнгэ мөрөн шиг голууд байх байсан биз. Даанч тийм боломж байхгүй. Тиймээс аялал жуулчлалын хараанд өртөж байхгүй юу.

-Ер нь Хөвсгөл рүү төмөр зам тавих нь ашигтай юу. Төмөр зам тавьснаар Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах бодлого явж байгаа гэх юм?

-Тийм биз. Шуналтай хүнд хязгаар гэж байдаггүй юм билээ. Ашгийн төлөө юугаа ч худалдана. Нэг л ухаад эхэлчихвэл тэгээд дуусна. Тэр цоорхойгоор салхи үлээчихнэ. Тийм учраас хэдхэн арван жил гэдэс цатгалан байх гээд хэдэн мянган жил аялал жуулчлал, малын ашиг шимээрээ биднийг тэжээх нутгаа сүйтгэж болохгүй. Би энэ талаар хатуу байр суурьтай явдаг хүн. Энэ чиглэлээр хамтрах санал ч тавьж байсан. Би хэчнээн өлссөн ч насны эцэст уусах газар нутгаа зарахгүй. Ийм сайхан нутгийн хүн болж төрснөөрөө хөвсгөлчүүд бид бахархаж явах ёстой. Ажлын байр, хөгжил гэх мэт сайхан зүйл ярьж байгаад ухчих гээд байгаа юм. Ухвар мөчид нэгэн нь бол итгэх л байх. Ихэнх иргэд маань нутгаа авч үлдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Зарим нэг сумын шунал нь буцалсан Засаг дарга нар "Ажлын байртай болъё" гээд л гүйгээд байгаа юм. Төрсөн нутгаа ухах дээр хамтарч ажиллах болсноо илэрхийлж хүртэл албан тоот өгсөн байгаа юм. Мөнгөнд шүтсэн хэцүү ч цаг юм даа.

-Фосфорит гэснээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилнө гэж ярьж гарч ирсэн гишүүдийн нэг нь та. Зарим сайд, гишүүдийн байр суурь өөрчлөгдсөн гэсэн мэдээлэл байгаа. Таны байр суурь хэвээр гэдэгт итгэж болох уу?

-Миний байр суурь Оюутолгойн 51 хувь Монголын талд шилжсэн цагт л өөрчлөгдөнө. Одоо Оюутолгойн 66 хувийг "Айвенхо майнз" буюу сайхан нэрээ "Turquoise hill resources" болгож өөрчилсөн компанид байгаа. Энэ компанийн 51 хувь хаашаа шилжинэ түүнийг дагаад манай 66 хувь шилжинэ. Ийм эрсдэлтэй байдалд л манай Оюутолгой байна шүүдээ. Татвараа авчихвал болно гэх ухааны юм манайхан ярьдаг юм. Гүний ажил зардал ихтэй гээд алдагдалтай ажиллаад байвал бид юугаа авах вэ дээ. Анх дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж байснаа зургаан тэрбум болсон, удахгүй есөн тэрбум болно гэсэн юм Rio-гийнхон ярьж байна. Тэгэхээр наад зах нь үүнийгээ нөхнө, манайхан хүүтэй 34 хувиа татвар, ногдол ашгаараа төлнө гэсээр 2030 он хүртэл юу ч авахгүй. Ийм л гэрээ болчихоод байна. Уг нь харилцан үр ашигтай, хуулийн хүрээнд байдаг бол манайхан юу гэж хэл үг болоод байх билээ. "Эрдэнэт" дээр тийм асуудал байхгүй л байгаа биз дээ. Гэтэл монголчууд жудаггүй зан гаргасан мэтээр гадаад ертөнцөд буруу ташаа мэдээлэл өгөөд л байх шиг. Гадуур хаа сайгүй самбарт гарсан нэг их наяд төгрөг төлсөн гэдэг ч эргэлзээтэй байна. Татварт 145 тэрбум, гаальд 368 тэрбум, урьдчилгаанд 250 сая доллар буюу 325 тэрбум нийт 838 тэрбум төлсөн гэсэн албан ёсны мэдээ байна.

Манай нөлөөтэй ганц, хоёр улстөрчтэй яриад болчихно гэж бодоод байх шиг. Монгол бол ардчилсан орон, дөрвөн жилээр улс төр өөрчлөгдөж байдаг. Тиймээс урт хуга-цаанд хамтран үр ашигтай төсөл хэрэгжүүлье гэвэл Монголын ард түмэн хүлээн зөвшөөрсөн гэрээ байх хэрэгтэй. Уг нь энэ аль, алинд маань хэрэгтэй төсөл.

-Засгийн газраас боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдад олгодог тэтгэмжүүдийг хүчингүй болгох хуулийн төсөл өргөн барьсан. Энэ юу болсон бэ. Ийм боломж байгаа юу?

-Төсвийн төсөлд хөдөө, орон нутагт боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын тэтгэлэг, тэтгэмжийг хасах санал орж ирсэнд гайхсан шүү. Өнгөрсөн тавдугаар сард өгнө гэж шийдчихээд сонгуулийн дараа болилоо гэвэл иргэд маань ойлгохгүй. Тэгээд ч хөдөөд чадвартай багш, эмч нарын хэрэгцээ их, энэ арга хэмжээний ач холбогдол хэвээр байгаа гэж бодож байна. Тиймээс хэлэлцүүлгийн явцад энэ санал дэмжигдээгүй, унасан. Өөрөөр хэлбэл, эдгээр тэтгэмжүүд хүчингүй болохгүй, хэвээр үлдэж байна. Харин зарим нэг ажиллагсдын хувьд тэтгэмж авах хугацаа нэг жилээр ухарч байгаа. Гэхдээ оргүй дорвол охинтой нь дээр гэдэг билүү. Ямар ч гэсэн өгүүлэхээр болсон. Энэ арга хэмжээнд ирэх жил 30 гаруй тэрбум төгрөгийг төсвийн боломжтой уялдуулаад тусгаж өглөө. Цаашид төсвийн боломжтойгоо уялдуулаад жилийн дараагаас үлдсэн ажилчдад тэтгэмж олгох асуудлыг шийдээд явах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.