С.Эрдэнэ:МАН-ынхантай мэтгэлцэх хүсэлтээ хүргүүлсэн
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг "Ярилцах танхим "-даа урилаа. Сүүлийн үед түүнийг "Баянгол дүүргийг өмчилж авсан " зэрэг мэдээлэл гарах болсон. Уг асуудалд тэрбээр хариулт өгсөн бөгөөд яамныхаа хийж, хэрэгжүүлж буй ажлын талаар ярилцсан юм.
-Баянголдүүргийг"С.Эрдэнийн вант улс болох гэж байна. Баянгол дүүргийнИТХ-д нэр дэвшиж байгаа бүх хүн С.Эрдэнийн хамаатан" гэсэн яриа сүүлийн үед гарах боллоо. Баянголд дүүргийн ардчилсан намын даргын хувьд та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Аливаа ардчиллын суурь зарчим бол хүний сонгох, сонгогдох эрхийн тухай асуудал байдаг. Мөн аливаа байгууллагын бие даасан үйл ажиллагааг хуулиаар хамгаалах\ ч багтдаг. Гэтэл сүүлийн үед Ардын намынханхан Баянгол дүүргийн Ардчилсан нам руу эрээ цээргүй дайрч, дотоод үйл ажиллагаанд нь хэт их хутгалдаж, манай намынхныг юу хийх ёстойг хүртэл зааж, зааварлах гэж оролдох боллоо. Уг нь бид сонгуулийн үеэр аливаа асуудалд хүлээцтэй, тэвчээртэй хандъя гэсэн зарчмыг баримталж байсан. Харамсалтай нь тэдний үйлдэл хэрээс хэтэрч, гүтгэлгийн кампанит ажил нь улс төрийн зорилготой болж эхэлсэн учир Баянгол дүүргийн Ардчилсан намын зөвлөлдөх зөвлөл хуралдаж мэдэгдэл гаргахаар шийдвэрлэсэн.
-Анх ийм мэдээлэл гарахад хэрхэн хүлээж авсан бэ?
-Миний хувьд иймэрхүү мэдээлэлд нэг их эмзэглээд байдаггүй. Ер нь над руу янз бүрийн өнцгөөс дайрч, гүтгэж, доромжилж л байдаг юм. Би тэр болгонд нь хариу чулуу шидээд явдаггүй. Аливаа асуудалд хүлээцтэй, тэвчээртэй хандах байр суурийг баримталж явдаг хүн. Гэхдээ Ардын намын энэ удаагийн үйлдэл нь хэрээс хэтэрч байна гэж үзэж байгаа. Манай дүүргийн нам ИТХ-д нэр дэвшигчдээ тодруулахдаа бүх үүрээ хуралдуулж, тухайн тойрогт нэр дэвшигчдийг үүрийн гишүүдийн санал дээр тулгуурлан байж дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн Ардчилсан намын 5000 гаруй гишүүдийн саналаар дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдийг тодруулсан юм. Дүүргийн намын 5000 гаруй гишүүний сонголт, үйл ажиллагаа явуулах эрхийг ийнхүү уландаа гишгэж байгаа нь үнэхээр харамсалтай байна.
-Тэгэхээр таны хамаатнууд Баянгол дүүргийн ИТХ-д нэр дэвшээгүй гэсэн үг үү?
-Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд манай гэр бүлээс хамааралтай дөрвөн хүн нэр дэвшиж байгаа. Харамсалтай нь энэ тоог Ардын намынхан эхлээд долоо, нэрийг зарлаж, цоллуулаад байх сонирхол надад алга байна. Хэрэв шаардлагатай гэвэл сонгуулийн дараа албан ёсоор мэдээлэл хийж болно.
-Баянгол дүүргийн Ардын намын зүгээс та бүхнийг мэтгэлцээнд урьсан гэсэн. Тэрхүү урилгыг нь хүлээж авсан уу?
-Монгол Ардын намын бланкан дээр хэдэн хүн гарын үсэг зурсан ямар ч тамга, тэмдэггүй бичиг бидэнд ирүүлсэн нь үнэн. Энэ бичгийг хууль ёсных мөн үү гэдгийг нь бид тодруулахаар хариу албан тоотыг Ардын намын дүүргийн намын хороонд илгээсэн. Одоо болтол бидэнд хариулт өгөөгүй л байна. Хэрэв энэ нь албан ёсных гэвэл бид тэрхүү урилгыг нь хүлээж авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. Бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд тухайн намын мөрийн хөтөлбөрөөс өөр зүйл ярихыг хуулиар хориглосон байдаг. Тиймээс бид тэдний товлосон цагт тодорхой бүрэлдэхүүнтэйгээр дүүргийн намын мөрийн хөтөлбөрийнхөө дагуу мэтгэлцэх хүсэлт хүргүүлсэн. Гэхдээ энэ нь ганцхан Ардын нам, Ардчилсан намын хоорондын мэтгэлцээн байх ёсгүй. Тухайн дүүргийн ИТХ-д гишүүдээ нэр дэвшүүлж байгаа МАХН-ын гишүүд ч оролцох ёстой гэсэн байр суурийг баримталж, дээрх намуудын удирдлагуудад урилга илгээсэн.
-Мэдэгдэл гаргасан гэлээ. Хэрэв Ардын намынхан та бүхний мэдэгдлийг хүлээж авахгүй бол цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Бидний мэдэгдэл, шаардлагыг хүлээж авахгүй бол мэдээж холбогдох хуулийн байгууллагуудад нь хандах болно. Мөн дүүргийн намын удирд-лагаас энэ удаагийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан намынхан олонхи болбол дүүргийн Засаг даргад НИТХ-ын төлөөлөгч Д.Оросоог, дүүргийн Засаг даргын орлогчоор Баянгол дүүргийн Ардчилсан намын дараа нь 12, 17, 20 болгож нэмсэн. Сүүлдээ Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа бүх хүн миний хамаатан болж таарч байх шиг байна. Ер нь Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж байгаа хэн нэгнийг заавал нэг хүнд хамаатуулах нь хууль зөрчсөн үйлдэл. Хүмүүсийн яриад байгаа шиг надад гайхуулаад байх олон ах, дүү байхгүй. Би хоёр хүүхэдтэй айлын том хүү нь. Миний газар дээрх ганц дүү цаг бусаар бурхан болсон. Тиймээс өнөөдөр би айлын ганц хүүхэд болж явдаг юм. Ардын намынхны яриад байгаа шиг дүүргийн ИТХ-д нэр дэвшүүлэх арав гаруй хамаатан ч надад байхгүй.
Баянгол дүүргийн Ардчилсан намын бүх гишүүн миний ах, дүүгээс дутахгүй ойр, дотно хүмүүс.
Бид 23 жил халуунд халж, хүйтэнд хөрж улс төр хийж өнөөдрийг хүрсэн. Дүүргийн намын дарга гэдэг бол томилгоогоор бус сонголтоор гарч ирдэг албан тушаал шүү дээ.
-Танай гэр бүлээс хамааралтай гэсэн хүмүүсийг нэрлэж болох уу?
-Сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлөх магадлалтай учир сонгуулийн явц дунд заавал тэдний хорооны гишүүн Д.Дэлгэрбатыг нэр дэвшүүлнэ гэдэг шийдвэр гаргасан. Энэ нь улс төрийн намуудыг соёлтой өрсөлдөх нөхцлийг бий болгоход тус дөхөм болно гэж найдаж байгаа. Ардын намынхан ч гэсэн биднээс үлгэр жишээ аваасай гэж бид хүсэж байна.
-Таны санаачлан өргөн барьсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хуулийгУИХ-аас баталсан. Энэхүү хуулийг санаачилсанд иргэд нэлээд сэтгэл хангалуун байгаа. Тиймээс ч хуулийн хэрэгжилт хэзээнээс эхлэх бол гэсэн хүлээлт үүсээд байх шиг байна. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил юу болж байна вэ?
-Хуулийн гол үзэл санаа нь 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан иргэдийн тасалдсан ажлЫн жилийг нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд буюу нийгмийн даатгалын тогтолцоо шинээр мөрдөгдөж эхэлсэн эхний таван жилийн хугацаанд шимтгэлээ төлж чадаагүй, боломжгүй байсан иргэдийн шимтгэлийг улсаас төлөх юм. Энэ хууль бол төр иргэдийнхээ өмнө үүргээ хүлээж буй нэг хэлбэр гэж болно. Тиймээс ийм завсрын үед ажилгүй болж, тэтгэврээ тогтоолгож чадаагүй байгаа нэг сая орчим иргэн энэ хуулийг их сайшаалтайгаар хүлээж авч байгаа. Энэ бүхнээ ч надад илэрхийлсээр байна. Дээрх хуулийг тусгай журмын дагуу хэрэгжүүлж эхлэх тухай заалт тус хуулийн II зүйлд бий. Тиймээс энэ салбарын сайд миний бие энэ хангах журмыг боловсруулж, бүх аймаг. дүүргийн нийгмийн халам-жийн хэлтэст хүргүүлэн хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Уг журмын дагуу өчигдрөөс хуулийг хэрэгжүүлэх ажил албан ёсоор эхлээд байна.
-Хууль хэрэгжиж эхлэх хугацаа нь 2014 оны нэгдүгээр cap байх аа?
-Тийм. Энэ хуулийг иргэдийн санал, хүсэлт дээр үндэслэж хэрэгжүүлэх учир бэлтгэл ажилд нь нэлээд цаг хугацаа шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, шимтгэл төлсөн жилээ нөхөн тооцуулах хүсэлтэй иргэд харьяа нийгмийн даатгалынхаа хэлтэст хандаж, хуульд заасан баримтыг бүрдүүлснийх нь дараа хуулийн дагуу төсөвт төвлөрүүлэх мөнгөний хэмжээ тодорхой болно. Тиймээс өчигдрөөс эхэлж 2013 оны наймдугаар сарын 1 хүртэл бүртгэл, судалгааны ажлыг явуулж, энэ хуулийн хүрээнд нийгмийн даатгалаа төлүүлэх иргэдийн тоог гаргах юм. Энэ хуулийн дагуу бол өнөөдөр халамжийн тэтгэвэр авч байгаа иргэд хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах боломжтой болно. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа хүн бүрэн тэтгэвэр авах, бүрэн тэтгэвэр авч байгаа хүн ажилласан жил нь нэмэгдсэнээр тэтгэврийнхээ хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Тиймээс хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор тэтгэврийн санд нэмэгдэл эх үүсвэр зайлшгүй шаардлагатай болох дүр зураг ажиглагдаж байгаа юм.
-Тэгэхээр энэ хуульд хамрагдахыг хүссэн иргэд 2013 оны бүх наймдугаар сараас өмнө бүртгэлээ хийлгэсэн байх шаардлагатай байх нь ээ. Үүний тулд ямар бичиг баримтыг бүрдүүдсэн байх шаардлагатай вэ?
Дээрх бүх асуулт болон хууль, хуулийг хэрэгжүүлэх журмыг багтаасан гарын авлагыг манай яамны мэргэжилтнүүд боловсруулж, бүх аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, иргэдэд тараахаар бэлтгэсэн. Иргэд энэхүү гарын авлагаас дээрх хуульд хэрхэн хамрагдах вэ гэдэг мэдээллийг бүрэн авах боломжтой.
-Нийгмийн даатгалаа нөхөн төлүүлэх хүсэлтэй хүмүүс даатгалынхаа 10 хувийг төлөх шаардлагатай гэсэн. Даатгуулагч ойролцоогоор хэдэн төгрөг төлөх тооцоо гарсан бэ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Нийгмийн даатгалын шинтгэл төлөлт нь 1995-2000 оны хооронд тасалдсан иргэд энэ хугацаанд тасалдсан шимтгэлийнхээ 10 хувийг буюу тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг төлөх юм. Энэ нь иргэний шимтгэл төлсөн хугацааг тооцох гэсэн зорилготой.
Үүнээс тооцоод үзэхээр таван жилийн даатгалынх нь 10 хувь нь нийт 80 орчим мянган төгрөг болох тооцоо гарсан. Энэ бүхнийг бид гарын авлагадаа тусгасан байгаа. Ер нь энэ хуулийг боловсруулахдаа иргэдээс шаардах зүйлийг бага байхаар тооцсон гэж болно.