ИТХ-ын сонгуульд ашиглах машиныг аймгуудад хүлээлгэн өгчээ
2012.11.08

ИТХ-ын сонгуульд ашиглах машиныг аймгуудад хүлээлгэн өгчээ

СЕХ-ны дэргэдэх Мэдээлэл, технологийн төвөөс Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд ашиглах автоматжуулсан системийн бэлэн байдлыг хангах талаар хийж буй ажлын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус төвийн захирал Ж.Эрдэнэбат бэлтгэл ажлын хүрээнд хийсэн ажлаа сонгуулийн хороодоос баталсан саналын хуудсыг программд оруулж, загварыг нь бэлэн болгосон гэлээ.

Харин одоо туршилтын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж болгонд уншуулж, үр дүнг тулган шалгаж байгаа юм байна. Одоогийн байдлаар таван аймгийн санал тоолох төхөөрөмжийг бэлэн болгож, найман аймагт автомат системийг дагалдах хэрэгслийн хамт хүргүүлжээ.

СЕХ-нд 2500 ширхэг машин байгаа бөгөөд 2010 хэсгийн хороонд хуваарилаад цаана нь 490 ширхэг машин үлдэх юм

. Үүнийг сонгогч олонтой хэсгүүдэд нэмж хуваарилах бөгөөд цөөхөн хэдийг авч үлдээх юм байна. Машин эвдэрсэн, гацсан тохиолдолд авч үлдсэн машинаа ашиглахаар төлөвлөжээ.

Дашрамд дурдахад, УИХ, НИТХ болон Аймаг, сум, дүүргийи ИТХ-ын сонгуульд ашиглаж буй "Dominion Voitind Sistems" компаний автоматжуупсан тоног төхөөрөмжийг өчигдөр болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өргөн ашиглажээ. Америкийн сонгогчдын 35 хувь нь буюу 46 сая гаруй иргэн ийнхүү уг компанийн системийг ашиглан саналаа өгсөн байна.



 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.