Гавьяат тамирчин Н.Баярсайхан орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ
2012.11.08

Гавьяат тамирчин Н.Баярсайхан орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ

Орон нутгийн сонгуульд МАХН-аас Нийслэлнйн Сүхбаатар дүүрэгт нэрээ дэвшүүлсэн хэсэг хүнийг сонгуулийн тойргийн хороо нь бүртгэж аваагүй гэсэн хэл ам гараад буй. Тэд өөрсөдтэй нь өрсөлдөхөөр МАН-аас нэр дэвшсэн хүмүүсийг энэ үйлдэлд холбоотой, нөлөөлсөн гэж үзэж буй юм байна.

Харин бидэнд энэ явдал огт хамаагүй гэж МАН-аас нэр дэвшсэн хэсэг хүн өчигдөр сэтгүүлчдэд хэллээ.

Сүхбаатар дүүргийн 8, 9, 15 дугаар хороонд нэр дэвшигчид "Бид бол хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүмүүс. Хэн нэгэнтэй өрсөлдөхөөс эмээж, элдэв башир арга хэрэглэхгүй. МАХН-аас нэр дэвшигчидтэй шударгаар өрсөлдөхийг хүсэж буй учир сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжийг тэдэнд олгохыг тойргийн хорооноосоо бичгээр хүснэ" гэж мэдэгдэв. МАН-аас нэр дэвшсэн залуусын дотор олны танил хүн гэвэл, олимпийн хүрэл медальт, Азийн хошой аварга боксчин Н.Баярсайхан байна лээ.

МАХН-аас нэр дэвшигчдийг хоёр намд харьяалалтай байна, өөрөөр хэлбэл өргөдлөө өгч МАН-аас албан ёсоор гараагүй байсан гэж үзэж, тойргийн хороо нь бүртгээгүй аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.