Хоригдлуудын хөдөлмөрлөх эрхийг хангах хуультай болно
"Хүний эрх тэдээлэл төв"' ТББ-ын санаачлагаар 'Хорих байгууллагуудын шинэчлэл ба чадавхжилт" нэртэй хэлэлцүүлэг өнгөрсөн мягмар гаригт болсон. Хэлэлцүүлгийн үеэр "Хорих байгууллагуудын өнөөгийн байдал, дутагдаж буй асуудал", "Хорих ангиудад хийх хууль эрхзүйн шинэчлэл", "Хорихоос суллагдагсдыг хөдөлмөрт татан оролцуулах бололж", "Ялтай байдал нь хөдөлмөрлөх эрхийг хязгаарлахгүй" зэрэг сэдвүүдийг хөндөж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулж, хорих байгууллага, иргэний шийдвэр гүйцэтгэлийн байгууллага, маршлын байгууллага гэсэн тус тусдаа хуулъ эрхзүйн орчинтой болгох зэрэг олон асуудлуудыг хөндсөн. Энэ үеэр ялтны хөдөлмөрлөх эрхийн тухай асуудал байсан бөгөөд энэ талаар Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэх бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Норжмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай яамны зүгээс хорих ангид ял эдэлж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэх болон, суллагдсаны дараа нийгэмшүүлэх, хвдөлмөрлөх талаар ямар бодлого баримталж байна вэ?
-Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажилтай орлоготой монгол хүн гэсэн томоохон зорилтод хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд 150 мянгаас доошгүй хүнийг ажлын байртай болгохоор ажиллаж байна.
"Ажилтай, орлоготой монгол хүн" хөтөлбөртөө 11 үндсэн зорилтыг тусгасан. Үүнд хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж бололцоог олгох гэсэн зорилтын дагуу хөнгөн ял эдэлж байгаа ялтан болон, хугацаат цэргийн алба хааж байгаа албан хаагчдад зориулсан мэргэжлийн зэрэг дэв олгох, сургалт зохион байгуулж байгаа юм.
-Өмнө нь энэ чиглэлээр сургалт явуулж байв уу. Амьдрал дээр ялтнуудын хөдөлмөр эрхлэх эрх нээлттэй байж чаддаг уу?
-Манай яамны зүгээс ийм төрлийн ажлыг зохион байгуулахад оролцож байгаагүй. Харин өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож байгаа Төрийн бус байгууллагууд болон ШШГЕГ-тай хамтран зарим хорих ангид мэргэжлийн зэрэг дэв олгох сургалтыг зохион байгуулж, үнэмлэх олгох ажлыг хийж байсан.
-Ял эдлээд суллагдсан хүмүүс ажилд орох гэхээр цагдаагийн байгууллагын тодорхойлолт гэж нэхдэг төдийгүй энэ нь хөдөлмөр эрхлэхэд нь саад болдог. Энэ талаар яамны зүгээс ямар байр суурь баримталж байна вэ?
-Яг энэ асуудлаар өнөөдрийн хэлэлцүүлэгт асуудал хөндөж ярилцаж байна. Хүний эрхийн үндэсний комиссоос Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр энэ үйл явцыг хялбаршуулж, цагдаагийн тодорхойлолтыг ажилд орох болгон давахгүйгээр нэг удаад авдаг болох гэх мэт санал хүсэлтийг хүргүүлсэн байгаа юм билээ.
Тэрбээр ийн ярьсан. Энэ үеэр ШШГЁГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга цагдаагийн хурандаа Л.Хосбаяртай мөн цөөн хором ярилцсан юм.
-Хоригдлуудын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа. Ер нь хорих ангиуд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Хорих ангиудад тулгамдаад байгаа асуудал бол хоригдлуудын хөдөлмөр эрхлэлт. Судалгаагаар жилийн дөрвөн улиралд гэрээгээр үйлдвэрлэл явуулж, тэднийг цалинжуулдаг хорих анги улсын хэмжээнд хоёр л байдаг. Үүнд эмэгтэйчүүдийн хорих анги "Говь" компантай гэрээтэй ажиллдаг бол Хөвсгөлд байдаг хорих анги уурхайтай учраас тэнд ял эдэлж буй хүмүүсийг ажиллуулдаг. Бусад хорих ангиудын хувьд хоригдлууд нь улирлын чанартай ажил хийж байна. Иймээс ажлын байр бий болгох, тэднийг мэргэжлийн сургалтад хамруулах, нийгэмд хэрэгтэй салбарт мэргэшүүлэх гэх мэт арга замыг нээх хэрэгтэй.