Г.Баярсайхан: Улсын их хурлын гишүүн, Байгаль Орчин, Хүнс, Хөдөө Аж Ахуй Байнгын хорооны дарга
2012.12.14
Бид Монгол улсын нэр хүндийг барьцаалж хөрөнгө босгосон
Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан цаг үеийн асуудлаар eagle news TV-д ярилцлага өглөө.
Г.Баярсайхан: Шинэчлэлийн засгийн газрын хийж байгаа том ажил бол гадаад зах зээлээс 5 тэрбумын хөрөнгө босгох явдал юм. Одоо энэ мөнгийг хэрхэн зарцуулах нь чухал юм.
Энэ эгзэгтэй үед улс төрчид, улс төрийн намуудын хэлж ярьж байгаа хариуцлагатай байх хэрэгтэй. Саяхан МАХН-ынхан засгаас гарна гэдэг хариуцлагагүй мэдэгдэл гаргасан нь Монгол улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн байдаг.