2012.12.19

Засгийн газрын ээлжит халгаа сэлгээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр орой 18.30 цагт болж дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Томилгоо

Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Осорын Ганбатыг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Түнрэвийн Батмагнайг ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.