УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга
2013.01.03
Х.Баттулга сайд Баянхонгор аймгийн түлэгдсэн нярайг эргэв
Баянхонгор аймгаас УИХ-д гурван удаа сонгогдсон ҮХАА-н сайд Х.Баттулга Эх нялхаст хэвтэж байгаа түлэгдсэн нярайг эргэж хувиасаа 500 000 төгрөг өгчээ. Шинэ оны босгон дээр аав ээждээ баяр баясгалан болон мэндэлсэн бяцхан хүүг дөнгөж төрмөгц нь угаах гэж байгаад халуун усанд түлсэн золгүй явдал өнгөрсөн сарын 29-нд болсон билээ. Хүүгийн ээж нь сахиж байгаа бөгөөд эмч нар гуравдугаар зэргийн түлэгдэлтэй хэмээн оношлоод байгаа юм.