Г.Уянга гишүүний төслийг байнгын хороо дэмжээгүй ч нэгдсэн хуралдаан дэмжлээ
УИХ-ын чуулган: 2013.01.11 ны өдөр
2013.01.13

Г.Уянга гишүүний төслийг байнгын хороо дэмжээгүй ч нэгдсэн хуралдаан дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.01.11-ний өдөр/ нэгдсэн хуралдаан 10 цаг 40 минутад 51.4 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх төсөл санаачлагчийн танилцуулгыг гишүүн Г.Уянга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Б.Болор нар танилцуулав. 

 Гишүүн Г.Уянга төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон хашиж байсан хүн дотоод, гадаадын компанид зөвлөхөөр ажиллаж байгаа нь төрийн  бодлого, мэдээллийг ашиглуулагч болон хувирч болзошгүй гэсэн болгоомжлолын үүднээс хуулийн төсөл санаачлан боловсруулж, төсөлдөө Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг ҮАБЗ-ийн тэргүүний зөвлөхөөр ажиллуулах орон тоо бий болгох, улмаар туршлагатай хүмүүсийг төрийн бодлого боловсруулахад татан оролцуулах өөрчлөлтийг тусгасан байна. Түүнчлэн  зөвлөх нь Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх хэмжээний цалин авах, бусад баталгаагаар хангагдах нь зүйтэй гэж үзжээ.

    

   Харин чуулганы нэгдсэн хуралдааны үеэр төсөл санаачлагчийн танилцуулга, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Ц.Оюунбаатар, Д.Ганбат, Г.Баярсайхан, Ж.Батзандан   нар асуулт асууж тодруулах явцдаа хуулийн төслийн ерөнхиий агуулга, зарчмыг дэмжиж буйгаа хэлж байв. Тухайлахад, гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ асуудлыг зөвхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хүрээнд биш төрийн өндөр албан тушаалтнуудын тухайд ч авч үзэх нь зүйтэй юм, гишүүн Ж.Батзандан төрийн өндөр албан тушаалтнуудын асуудлыг зохицуулах цаг болсон, үүнтэй уялдуулж Уянга гишүүний төсөлтэй төстэй хуулийн төсөл санаачлан Засгийн газрын саналыг авахаар хүргүүлээд байгаа. Иймээс хоёр төслийг нэгтгээд хэлэлцүүлэх боломжтой гэдгээ хэлэв. Төсөл санаачлагч гишүүн Г.Уянга ч түүнтэй санал нэг байгаа, төслийг хэлэлцэхийг дэмжвэл хэлэлцүүлгийн шатанд засч сайжруулж улам чамбайруулах боломжтой гэж байлаа.

Ц.Даваасүрэн:

О.Баасанхүү:  

Д.Ганбат:

Г.Баярсайхан:

Н.Энхболд:

    Ингээд төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн байнгын хорооны санал, дүгнэлтээр санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 37 нь буюу 69.8 хувь нь байнгын хорооны саналыг дэмжээгүй тул төслийг хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.