С.Ганбаатар: Жижиг аж ахуйн нэгжүүд хөдөлмөрчдийн эрх ашгийг илүү зөрчдөг
УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар
2013.01.16

С.Ганбаатар: Жижиг аж ахуйн нэгжүүд хөдөлмөрчдийн эрх ашгийг илүү зөрчдөг

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах чиглэлээ тодорхой болгожээ. Уг төлөвлөгөөнд уул уурхай, барилга, худалдаа, үйлчилгээний салбарт ажиллагсдын эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ байгуулах, эрүүл аюулгүй орчинд ажиллах эрхийг хангах хүрээнд хамтарсан удирдамжийн дагуу шалгалт хийх зэрэг олон асуудлыг тусгасан байна. Энэ талаар МҮЭХ-ний ерөнхийлөгч УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.

-МҮЭ-ийн байгууллага, Хүний эрхийн комисстой хамтарч ажилласнаар энэ онд ямар давуу тал гарах вэ?

-Хүний эрхййн үндэсний комисс мэргэжлийн болон аргазүйн туслалцааг хүний төлөө зүтгэж байгаа"' Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад үзүүлдэг. Яагаад гэвэл хүний төлөө зүтгэж байгаа энэ ажил асар их ганцаарддаг. Бид улс төрийн болон төрийн, хувийн хэвщлийн шийдвэр гаргагчидтай хэнтэй нь ч тэмцдэг. Энд ажиллаж байгаа хүмүүс муу биш харин муу потенциальтай байдаг. Уул уурхай, барилгын салбар дээр өнгөрсөн хугацаанд маш их осол гарсан. Өнгөрсөн жилд манай улсад 80 хүн үйлдвэрлэлийн ослоор нас барсан. Гэхдээ энэ бол бодит биш 4-5 дахин дарагдсан тоо. Үуний үр дүнд бид хамтарч ажиллаж үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай болон хөдөлмөрийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мөн зарим стратегийн өмгөөллийг үзүүлмээр байгаа юм. Тиймээс эцэ байгууллагын олон улсын төвшинд ашигладаг  мэдлэг туршлага барил болон олон улсын конвенцын эрх мэдэл нь маш чухал. Өмнө нь бид олон жил хамтран  ажиллаж олон ч хүнийг хамгаалж байсан.

- Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх хууль зүйн зөвлөгөө өгөх төв хүчнн мөхөсдөж байна гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав, үнэхээр Хүчин мөхөсдөж байгаа. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хүний эрхийг хамгаалахын төлөө хууль эрхзүйн зөвлөгөө  өгөх төв, өмгөөллийн багтай. Мөн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах хороог, аймаг, дүүрэг бүрт ажиллуулж байгаа. Үүний дүнд 2700 гаруй хүнийг ажилд нь оруулсан. Хэдийгээр ингэж хамгаалж байгаа ч цаана нь олон иргэдийн эрхашиг ялангуяа хувийн хэвшилд зөрчигдсөөр байна. Хүний эрх гэдэг бол өргөн ойлголт. Харин үйлдвэрчний эвлэл хөдөлмарийн харилцаанд орж байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг. Энэ утгаараа манай хоёр байгууллага хамтарч ажиллахаас аргагүй.

Сүүлийн 20 жил хүний эрхийг дээдэлнэ гээд тунхагласан болохоос яаж хамгаалах вэ гэдэгарга механизмыг нь тодорхойлоогүй. Хөдөлмөрлөж байгаа иргэд өөрийнхөө эрхийг зөрчигдөж байгааг мэдэхгүй. байна. Мэдсэн нэг нь хаанаас тусламж авч, гомдол гаргах вэ гэдэг өөрийгөө хамгаалах механизмыг бүрдүүлээгүй. Ингэж олон хүн хохирсны үр дүн нь баян хоосны ялгааг нэмэгдүүлдэг. Нийгэм амгалан биш байгааг төр ойлгож, түүний гөлөө бид гар нийлж ажиллахаар болсон.

-Өнөөдрийг хүртэл том компаниудын тухай ярьж ирсэн,. Гэтэл 10 гаруй ажилтантай жижиг бизнес эрхлэгчдийн зүгээс гардаг шахалт, дарамтыг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?                                '

-Маш чухал сэдэв хөндлөө. Энэ бол зөвхөн манай улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны биш олон улсын төвшинд шүдний өвчий болсон асуудал. Монголын нийт хувийн хэвшлийн 90 орчим хувь нь 10 хүрэхгүй хүнтэй бичил аж ахуйн нэгж байдаг. Энд ажиллагсдын  эрх ашиг дандаа зөрчигддөг.

Гэтэл тэнд үйлдвэрчний эвлэл байгуул гэвэл худал болно. Тийм учраас жижиг аж ахуйн нэгжүүд ямар дүрэм, журам, гэрээтэй ажиллах вэ гэдэг салбар бүрт тохирсон загварчлалыг санаачилсан байгаа. Жишээлбэл, 100 айл дээр байгаа 5-10 хүнтэй газрууд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаална гэж байхгүй. Хэрэв тэгвэл маргааш нь ажилгүй болчихно. Тэгэхээрээ салбар бүртээ эвлэлдэн нэгдэж гэрээ байгуулах нь эрх ашиг зөрчигдөхөөс ангижрах гарц юм. Бидний зүгээс хичээл зүтгэл гаргаж байгаач иргэдиин оролцоо маш чухал гэдгийг хэлэх хэрэгтэй. Ашиг тусыг нь хүртэхийг хүсч байгаа ажилчид маань нэг өдрийн зав гаргадаг байгаасай.