Хүний эрхийн дэд хорооныхон хорих ангийн үйл ажиллагаатай танилцав
Энэ сарын 8-ны өдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат болон Хүний эрхий дэд хорооны гишүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа зарим хорих байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Чанга дэглэмтэй хорих ангид 50 эмэгтэй хоригдож байна
Энэхүү ажиллагаанд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Л.Болд, Ж.Батзандан нар оролцов. Хөтөлбөрийн дагуу тэд эмэгтэйчүүдийн хорих, хүүхдийн хорих, 401, 461 дүгээр ангиар оржээ.
Эмэгтэйчүүдийг хорих 467 дугаар ангид 392 эмэгтэй хоригдож байгаа бөгөөд үүнээс чанга дэглэмтэй хорих ангид 50 гаруй эмэгтэй ял эдэлж байгаа юм. Энд эмэгтэйчүүдийг нийгэмшүүлэх, амьдралд нь тус дэм болох зорилгоор зээгт наамал, зүү ороох зэрэг ахуйн сургалт явуулж эхэлжээ. Одоогоор 20 гаруй эмэгтэй ажиллаж байгаа ажээ.