Улсын сайн малчин, тэргүүний тариаланчдад шагнал гардууллаа
Жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын сайн малчин, тэргүүний тариаланч, хамт олныг Засгийн газар шалгаруулдаг уламжлалтай. Уг нь өмнөх жилүүдэд энэ шагналыг УИХ-ын гишүүд малчид тариаланчдад гэрт нь хүргэж өгч, багагүй пиар хийдэг байлаа. Харин энэ жил шилдэг малчин тариачдыг хотод авчран шагнал гардуулж байгаагаараа онцлог юм. Усан луу жилд 45 улсын сайн малчин, 18 тэргүүний тариаланч хамт олон шалгарчээ. Тэдэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар улсын сайн малчин, тэргүүний тариаланчийн шагналыг гардууллаа. Мөн тэргүүний тариаланчдад энгэрийн тэмдэг, өргөмжлөл, тариан түрүүний дүрстэй дурсгалын зүйл, хадагтай мөнгөн аяга зэргийг гардуулав.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Улсын сайн малчин, тэргүүний тариаланчид ажил амьдралын арвин баялаг туршлагатай. Тиймээс та бүхний туршлага, мэдлэгийг олон түмэнд хүргэе, ямар арга барилаар, хэрхэн хичээл зүтгэл гаргаж, ийм өндөр амжилтад хүрсэн түүхээс иргэддээ сонсгоё гэж Улаанбаатарт урьж, Төрийн ордонд шагналыг тань гардуулж байна" гээд "Малчин, тариаланч гэдэг бол мал малладаг, ногоо тарьдаг хүмүүс биш. Мал аж ахуй, газар тариалангийн салбарын өргөн мэдлэг, арга ухаантай, бизнесийн сүйхээтэй, хөдөлмөрч хүмүүс" гэдгийг онцоллоо.
Тодруулбал, улсын сайн малчинд энгэрийн тэмдэг, өргөмжлөл, таван хошуу малын дүрстэй дурсгалын зүйл, хадагтай мөнгөн аяга зэргийг дурсгасан.
Цаашид ганц хоёроороо ажиллаж, амьдрах биш айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг шиг бие биеэ түшиж, хоршоолж ажиллан улам их амжилт гаргахыг хүссэн. Улсын сайн малчин, тэргүүний тариаланчдын туршлагыг сонсч ном гаргах ажлыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хариуцаж байгаа аж. Усан луу жилд улсын сайн малчнаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын О.Ванданцэрэн, Эрдэнэбулган сумын Б.Пүрэвжав, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Б.Талгат, Алтанцөгц сумын Ж.Аманбек, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Ц.Бавуудорж, Галуут сумын Л.Баатарцогт, Жаргалант сумын У.Мэндбаяр, Булган аймгийн Дашинчилэн сумын Д.Лавмэдэх, Могод сумын Н.Чулуунбаатар, Сайхан сумын Ш.Дамдинсүрэн, Говь-Алтай аймгийн Дарви сумын С.Дүйнцэнсүрэн, Тонхил сумын С.Даваажав, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ж.Хүрэлбаатар, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Д.Бадгар, Сайхандулаан сумын Д.Чулуунбат, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Х.Басан, Дорнод аймгийн Баяндун сумын Б.Балдорж, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ү.Чимид-Очир, Адаацаг сумын Г.Бүдсүрэн нар шалгарсан. Мөн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Б.Энх-Амгалан, Ургамал сумын Б.Шагдаржав, Сантмаргац сумын Ж.Чойжилжав, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Д.Бат-Очир, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Л.Цэдэнбалжир, Бүрд сумын Г. Золжаргал, Бат-Өлзий сумын Н.Төмөрбат, Өмнөговь аймгийн Булган сумын Ч.Одбаяр, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын С.Хүрэл-Эрдэнэ, Асгат сумын Ц.Буджав, Халзан сумын Ж.Мөнхсүрэн, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Л.Батням, Төв аймгийн Цээл сумын Н.Мөнхтөр, Баяндэлгэр сумын С.Зул, Сэргэлэн сумын Ж.Монхор, Увс аймгийн Хяргас сумын Ц.Цэндээ, Тэс сумын Г.Дорж, Зүүнговь сумын Т. Төгсжаргал, Ховд аймгийн Чандмань сумын Д.Дашням, Дуут сумын Б.Амгаланбаяр, Зэрэг сумын Д.Сүхбат, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын С.Давааням, Шинэ-Идэр сумын Л.Шаравдорж, Баянзүрх сумын П.Мягмаржав, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Ю.Чулуун, Жаргалтхаан сумын Н.Баатардагва нар Улсын сайн малчны шагналаа гардаж авлаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүний малчин, тариаланчдаас хүсээд Төв аймгийн Аргалант сумын 12 айлын 40 гаруй хүн хоршоо байгуулан амжилт гаргаж байгааг дурдсан юм.
Харин улсын тэргүүний фермерээр Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Сосор, тэргүүний малчдын бүлгээр Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар багийн "Бяцхан" малчдын бүлэг, тэрүүний тариаланч хамт олноор Баян-Өлгий аймгийн Сагсай сумын "Көкөнис" хоршоо, Булган аймгийн Сэлэнгэ сумын "ИНТОСЭ", Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын "Ургац хүдэр", Цагааннуур сумын "Сэлэнгэ тариа", Түшиг сумын "Бооцын тариа", Сант сумын "Монгол газар шим", Орхонтуул сумын "Суварган тамир", Төв аймгийн Жаргалант сумын "Хад хөшиг", Сүмбэр сумын "Таван-Эрдэнэ групп", Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын "Өндөрхаан" зэрэг компаниуд шалгарчээ.
Мөн Улсын тэргүүний тарианланчаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын С.Янжинлхам, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын М.Музикан, Булган аймгийн Сэлэнгэ сумын Б.Бадрах, Говь-Алтай аймгийн Шарга сумын Д.Цогт-Очир, Дархан-Уул аймгийн Орхон сумын Ш.Банди, Орхон сумын Д. Доржбат, Дорнод аймгийн Баяндун сумын А.Өлзийсайхан, Орхон аймгийн Жаргалант сумын Д.Хуяг, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Д.Батзориг, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Н.Хишигсүрэн, Төв аймгийн Борнуур сумын Д.Очирхүү, Жаргалант сумын Л.Бүрэнхишиг, Ж.Баатарсүрэн, Увс аймгийн Тариалан сумын Ө.Агваандорж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Л.Сарантуяа, Тосонцэнгэл сумын П.Баярмагнай, Ховд аймгийн Ховд сумын Б.Адилхан, Жаргалант сумын Ш.Илкен нарыг тус тус шалгаруулсан юм.