Төлөвлөлт хийгдэх байршилд шилжих хөдөлгөөн зогсоов
Нийслэл Улаанбаатар хот
2013.02.14

Төлөвлөлт хийгдэх байршилд шилжих хөдөлгөөн зогсоов

НИТХ-ын нэгдсэн чуулганаар гэр хорооллын дахин төлөвлөлт хийх байршлыг тодорхойлж, баталсан.

Энэхүү шийдвэртэй холбогдуулан дахин төлөвлөлт хийгдэх гэр хорооллын байршлын иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоож, бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байх аж. Мөн тухайн байршилд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх шилжүүлэх үйл ажиллагааг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулан батлуулах хүртэлх хугацаанд түр зогсоох шийдвэр гаргажээ.

Дахин төлөвлөлт хийгдэх гэр хорооллын 12 байршилд хамаарах газар эзэмшигч, ашиглагч, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын судалгааг энэ сарын 15-ны дотор гаргахаар болсон байна.