"Монгол сүү" хөтөлбөр боловсруулна
Намрын чуулганаар Засгийн газраас бонд гаргаж арьс ширний урамшуулал олгох асуудлыг ярьж байх үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт арьс ширнээс гадна хүн бүхний байнгын хэрэглээ болсон сүүний салбарыг дэмжих, малчид, фермерүүдэд тодорхой урамшуулал олгох зүйтэй гэсэн санал дэвшүүлж байсан.
Энэ санал Байнгын хорооны олон гишүүнээс дэмжлэг авч, энэ салбарт анхаарах нь зүйтэй гэж үзсэн.
Ажлыг хэсгийг хурдан байгуулчихвал ард иргэд маань экологийн цэвэр монгол сүүгээ уух боломжтой болох аж.
Ийнхүү УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлагаар “Монгол сүү” хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран байгуулахаар болсон ч тогтоол шийдвэр нь гарахгүй ажлын явц удаашралтай байгаа юм байна.
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь экологийн цэвэр сүүний хэрэгцээг дотоодоосоо хангах, орон нутагт сүү боловсруулах жижиг цех үйлдвэрүүдийг байгуулах, фермерийн аж ахуйг дэмжихэд чиглэгдсэн.