Ч.Улаан: Төрийн зохицуулалт оновчтой байх хэрэгтэй
Ч.Улаан: Улсын их хурлын гишүүн, Сангийн сайд
2013.03.05

Ч.Улаан: Төрийн зохицуулалт оновчтой байх хэрэгтэй

"Эдийн засгийн форум 2013” өчигдөр Төрийн ордонд эхэлнэ.

Энэхүү чуулга уулзалтаар "Монгол брэнд" гэсэн сэдвийг голчилж, “Усны санаачилга”, “Төр хувийн хэвшлийн хоорондын хөгжил”, “Ногоон эдийн засаг ба ногоон хөгжил” гэсэн уламжлалт сэдвүүдээр хэлэлцүүлэг  боллоо.

Форумын эхний өдрийн хуралдаан "Монгол брэнд" гэсэн  сэдвээр дагнан үргэлжилж, “Эдийн засгийн төрөлжилт ба Монгол брэнд” нэгдсэн хуралдаан болсон. Энэ хүрээнд  хүнс, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт хэрхэн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоод болоод гадаадын хэрэглэгчдэд хүргэх, эдгээр үйлдвэрлэл хөгжихөд эдийн засгийн ямар хөшүүрэг хэрэгтэй  болон хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн асуудал гэхчлэн үйлдвэрлэл тойрсон асуудлаар оролцогчид санал солилцлоо. Сангийн сайд Ч.Улаан Хөгжлийн эдийн засаг хэлэлцүүлэгт оролцж форумд оролцогч нарын асуултанд хариулалт өглөө.

Хэсэг 1

Хэсэг 2

Хэсэг 3