78:18 буюу Ц.Баярсайхан - Тохиолдлын бус бэлтгэгдсэн төрийн түшээ
2011.12.27

78:18 буюу Ц.Баярсайхан - Тохиолдлын бус бэлтгэгдсэн төрийн түшээ

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан. 2008 оны сонгуульд Өмнөговьаймагт АН-аас нэр дэвшин сонгогдсон. Үүнээс өмнөанх 1996 ондАрдчилсан холбоо эвсэл анхудаа сонгуульдялалт байгуулахад УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан.Дараа нь 2004,2008 оны сонгуульдАН-аас нэр дэвшинялалт байгуулснаар гурвантаа ард түтнийхээ тэр дундааөмнөговийнхны итгэлийг дааж яваа гишүүн. 2006-2008 ондУИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, НХХ-ийн сайдааражиллаж байлаа. Тэрбээр үндсэндээ 15 жилийн турш ардтүмний төлөөлөл болж, УИХ-д суужээ. Манай сонины "76:?УИХ-ын гишүүний атжилт, атлалт, алдаа, тэнэглэл,ирээдүй"булан энэудаад УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыгонцолж байна.

Амлалт

Өнгөрсөн удаагийн сонгуульд Ц.Баярсайхан хувь гишүүний зүгээс ямар нэгэн популист амлалт амлаагүй, зөвхөн намаас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг            зорин ажиллахаа илэрхийлж байсан. Ер нь эрхэм гишүүн ямар нэгэн байдлаар хувийн амлалт өгч, хувийн тоглолт хийдэггүй хүн. Жижигхэн орон нутгийн чанартай популист амлалт бус улс орны хэмжээний бодлого ярьдаг гишүүн. Тийм ч учраас ард түмнийхээ итгэлийг даан, сонгогдож чадсан. Тухайн үед АН-ын мөрийн хөтөлбөрийн гол тулгуур нь "Баян Монгол хүн" хөтөлбөр байлаа. Энэ хүрээнд иргэн бүрт эх орны баялгаас эрдэнийн хувь олгох тухай асуудлыг хөндөж байсан юм. Иргэн бүрт сая төгрөгийн үнийн дүн бүхий эрдэнийн хувь олгох тухай амлалт биеллээ олоод байгаа. Гэхдээ үүнээс гадна 2008 оны сонгуульд АН зөвхөн өмнөговьчуудад зориулсан нутгийн хишиг олгох тухай амлалтыг өгсөн байдаг. Энэ хүрээнд Өмнөговийн иргэн бүрт 500 мянган төгрөгийг олгохыг зорьжээ. Үүний эхлэл болж өнгөрсөн хугацаанд иргэн бүрт 100 мянган төгрөг олгоод байгаа. Харин ирэх жил үе шаттайгаар 200 мянга, 200 мянгаар нь өгөөд дуусгах юм байна. АН-ын гол амлалт үндсэндээ биеллээ олжээ. Үүнээс гадна Өмнөговьд байгаа стратегийн ач холбогдол бүхий хоёр томоохон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, бүс нутгийн эрчим хүчний асуудлыг шийдэх тухай амлалт бий. Өнөөдөр Оюутолгойн орд бүрэн эдийн засгийн эргэлтэд орж, Тавантолгой хэзээ мөдгүй эцэслэгдэхээр болоод байгаа билээ. Бус нутгийн „эрчим хүчний асуудлыг шийдэх тухайд урд хөршөөс Тавантолгойн орд руу 220 квт-ын эрчим хүчний шугам татах ажил энэ жилээс ид өрнөж эхэлжээ. Ирэх онд буюу 2012 онд ашиглалтад орно гэнэ. Ингэснээр АН-ын томоохон амлалтууд үндсэндээ биеллээ олж байгаа аж. Үүнд эрхэм гишүүн Ц.Баярсайханы хийсэн ажлын ур дүн голлох нөлөө үзүүлсэн гэдэг нь дамжиггүй биз ээ. Ер нь бол Ц.Баярсайхан гишүүн өмнө нь гурвантаа УИХ-д сонгогдож, сайдын ажлыг ч хашиж байсан нэгэн. Тэр бүх хугацаанд амлалтаа биелүүлж, ард түмнийхээ итгэлийг дааж ирсэн учраас ийн олон удаа эрхэм гишүүнээр сонгогдсон болов уу. Амлалтаа биелүүлдэггүй, ард түмнийг хуурдаг хүмүүсийг андахгүй шүү дээ, манай сонгогчид.

Амжилт

Ер нь бол ЦБаярсайхан гишүүн энэ УИХ-д суух хугацаандаа багагүй амжилт гаргажээ. Мэдээж, УИХ-ын гишүүний хийх ёстой гол ажил нь хууль санаачлах. Эрхэм гишүүн эдийн засгийн чиглэлээр томоохон хуулийн төслүүд санаачилж, батлуулж чаджээ. Хамгийн түрүүнд Зээлийн батлан даалтын тухай, зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлж болно. Энэ хүрээнд иргэн зээлийн барьцаа хөрөнгөгүй байсан ч зээл авах боломж бүрдэх учиртай. Түүнчлэн иргэн бүрийн нэр дээр зээлийн мэдээллийн түүх үүсэх, тэр түүх сайн байвал зээл олголт улам хурдан, саадгүй хийгдэх боломж уг хуулийн хүрээнд бүрдсэн билээ. 2008 онд УИХ-д сонгогдмогцоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж эхэлсэн. Үүнээс өмнө УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог ч даргалж байсан нэгэн. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Түлш эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл гэх мэт томоохон хууль, тогтоолын төслүүдийг. нэрлэж болох юм. Зөвхөн хууль санаачлаад зогссонгүй. Сонгогдсон тойрогтоо хэрэгжүүлэх "Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөр"-ийг санаачилж, аймгийнхаа ИТХ, ЗДТГ-аар дэмжүүлж чаджээ. Энэ хүрээнд малчин өрхөд үзүүлэх дэмжлэгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, мал аж ахуйн салбар дахь бодлогыг илүү төгөлдөржүүлэхийг зорьсон байна. Үүнээс гадна аймагт орон нутагт чиглэгдсэн олон хөрөнгө оруулалтын ажил хийжээ. Тухайлбал, 2010 онд Өмнөговийн Мандал-Овоо суманд Соёл, спортын ордонг  гишүүний  багцаасаа 400 сая төгрөг гарган барьж, ашиглалтад оруулсан байна. Харин 2011 он гарсаар аймгийн зарим сумдад тог цахилгаан түгээх ажлыг амжилттай хэрэгжүүлж, Ноён, Сэрвэй сумдыг гэрэл цахилгаанд холбожээ. Эрхэм гишүүний санаачилсан ажил үр дүнд нь хүрсэн нь энэ байлаа. Энэ мэтээр Ц.Баярсайхан гишүүнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд албан ажлын хүрээнд болон тойрогтоо хийсэн амжилттай ажил олон байна. Мөн тэрбээр "Монгол мал" хөтөлбөрийг санаачлагчдын нэг билээ.

Алдаа

Угаасаа зангарагтай болоод ч тэр үү, эрхэм гишүүн тэр бүр олон юм яриад, хашгичаад байдаггүй. Үг дуу цөөтэй нэгэн. Гэхдээ их улс төрд магадгүй зарим үед чангахан дуугарчихдаг байх нь хэрэгтэй ч юм шиг. Улстөрчийн хувьд хэтэрхий амбицгүй байдаг нь магадгүй түүний алдаа гэлтэй. Өөрөөр бол буруу хуулийн төсөл санаачлаад, буруу юм яриад явж байсныг нь санахгүй байна. Хоёр томоохон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай амлалт өгсөн, тэр нь хэрэгжсэн. Мэдээж зөв л хэрэг шүү дээ. Хэдийгээр араасаа шүүмжлэл дагуулж байгаа ч гэсэн Оюутолгой, Тавантолгой бол яах аргагүй Монголын ард түмний ирээдүйд хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх хүн олон. Угаасаа эрхэм гишүүн өөрөө хий багатай, тэр бүр алдаа гаргаад байхааргүй хүн л дээ. Эдийн засгийн байнгын хороог даргалж байсан. Өмнө нь НХХ-ийн сайд, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог удирдаж байсан. Мэдээж алдаа гаргадаг, эсвэл алдаатай зүйлс зориуд хийж, ярьдаг хүн ийн өндөр албан тушаалд хүрэхгүй шүү дээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тойргоороо үзэгдэж, харагдаагүй байсан бол бас алдаа гэж болох. Гэтэл эрхэм гишүүн тойргоо үргэлж эргэж тойрдог, иргэдийнхээ үгийг сонсдог нэгэн билээ. Тийм ч учраас магадгүй өнгөрсөн хугацаанд тасралтгүй УИХ-ын эрхэм түшээгээр сонгогдож байсан биз ээ. Олон удаа сонгогдсоноороо бол чамгүй өндөр албан тушаалд хүрч болно. Гэвч эрхэм гишүүн өөрөө ямар нэгэн хувийн амбиц хөөдөггүй, эрх мэдэл, нэр төрийн төлөө гүйдэггүй нэгэн бололтой. Ямартаа л 1998-1999 онд Ерөнхий сайдад хүртэл нэр нь яригдаж байсан байх юм. Өнгөрсөн 15 орчим жилийн хугацаанд Ц.Баярсайхан гишүүнтэй холбоотой ямар нэгэн муу мэдээ сонсогдсонгүй. Үнэхээр нэр цэвэр, алдаа мадаг багатай гишүүн гэдэг нь эндээс л харагдах ажээ.

Тэнэглэл

Монгол эр хүн бүр үндэсний бөхдөө хайртай, монгол хүүхэд бүр багадаа барилдаж өссөн байдаг гэхэд хилсдэхгүй. Ц.Баярсайхан гишүүн ч бас тэр жишгийн адилаар залуудаа барилдаж явсан юм билээ. Түүгээр ч барахгүй сумын заан болж байсан ажээ. Уг нь бол энэ мэдээллээр "гүндүүгүй монгол эр" гэх маягтай хөөрхөн пиар хийчихэж болно. Гэхдээ эрхэм гишүүн өөрөө хаана ч явсан "Сумын заан байсан" гэж хэлэхээсээ ичдэг гэнэ лээ. Хэтэрхий даруухан гэх үү, эсвэл "тэнэг" гэх үү. Юутай ч сумын заан гэдэг цолноосоо тэгтлээ ичих хэрэггүй л баймаар. Тэр тусмаа монголчууд сумын заан гэдэг хүнд их хайртай шүү дээ. Сумын заан хүнийг магтан дуулсан өч төчнөөн шүлэг байдгийг мэдэх юм байна. Тэгэхээр сумын заан байсан гэж хэлэхэд яагаад болохгүй гэж. Эрхэм гишүүн энэ талаар нэг удаадаа бодоод үзэхэд гэмгүй л болов уу.

Ирээдүй

Ер нь бол эрхэм гишүүн 1996 оноос хойш тасралтгүй төр түшилцэж явна. 2000 онд Н.Энхбаярын хязгааргүй ноёрхол тогтох үед л нэг удаа УИХ-д өнжсөн нэгэн. Дээрх хугацаандаа УИХ-ын гишүүн, УИХ-ын байнгын хорооны дарга, сайд гээд төрийн хүний хийж болох бүхий л ажлыг хийж байсан. Ерөнхий сайдад хүртэл яригдаж байсан гэхээр. хэр нэр хүндтэй, хэр чадвартай хүн болох нь харагдаж байна. Тэр ч бүү хэл анхны ажлын гарааг нь сөхөж үзвэл аймгийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн байхаас л эхэлсэн байх юм. Төрийн ажлыг хамгийн багаас нь эхэлсэн ийм гишүүн энэ улс төрд ховор болов уу. Мэргэжилтнээс эхлээд УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд болтол дэвшинэ гэдэг хэн хүнд байхааргүй хувь тохиол байхын зэрэг-цээ асар их хөдөлмөрийн үр дүн гэдэг нь дамжиггүй. Тэр ардчиллын 20 жилээс 12 жилд нь төр түшэлцлээ. Хангалттай туршлагатай болсон гэсэн үг. Нөгөөтэйгүүр энэ 20 жилийн хугацаанд улс төрд хангалттай          бэлтгэгдсэн, төрд хэрэгтэй, туршлагатай улстөрч болсон байж таарна. Өмнөговийн иргэд, сонгогчид ч бас Ц.Баярсайхан гишүүнд ам сайтай байдаг юм билээ. Тэд эрхэм гишүүнийг "Энэ төрд байх ёстой, хангалттай бэлтгэгдсэн, хий багатай, зөв хүн" хэмээн дүгнэж байна. "Дараагийн сонгуульд ч бас итгэл хүлээлгэх хэрэгтэй" хэмээн шийдэмгий хэлэх аж. Мэдээж аливаа зүйл хоёр талтай. Эрхэм гишүүнийг дэмждэггүй, сайшаадаггүй хүмүүс ч байгаа. Гэхдээ өнөөгийн нөхцөлд бол эрхэм гишүүнд талархаж явдаг, хүндэтгэдэг, дахин сонгоход хэзээд бэлхэн байгаа хүмүүс л илүү олон байгаа нь судалгаанаас ажиглагдаж байна. Ц.Баярсайхан гишүүн ч бас дараа дараагийн жилүүдэд иргэд сонгогчдынхоо итгэлийг дааж, энэ төрд хэрэгтэй хүн гэдгээ харуулах биз ээ. Тэрбээр зарим нэг мөнгөтэй хөрөнгөтэй, амбицтай хүмүүс шиг тохиолдлын байдлаар улс төрд ороогүй, бэлтгэгдсэн байсан нь түүний гол онцлог. Сонирхуулахад 1990 онд Монголд аймгийн хэмжээнд томоохон алба хашиж байсан хоёрхон ардчиллын талын хүн байсны нэг нь Ц.Баярсайхан гэдэг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.