2013.03.19

Хүүхдээ хамгаалж чадахгүй бол баяр наадамаа хийхгүй байх хэрэгтэй

Дүнжингарав хаврын бүсийн наадамд 12 хүүхэд мориноосоо унаж 5 хүүхэд гэмтсэн.

Уралдааны үеэр мориноосоо унасан хүүхдийг морь дагаж явсан жийп машин мөргөжээ. Тухайн үед хүүхдийн биеийн байдал хүнд гавлын яс хугаралтай цус харвасан ирсэн байна.

С.Эрдэнэ: Хүүхдийн эрүүл мэндээс илүү чухал зүйл гэж байхгүй.

Эмчилгээ хийлгэсний дараа биеийн байдал сайжирч байгаа хэмээн гэмтэл согог судлалын эмч мэдэгдлээ. 15 настай унаач хүүг хэн дайрсан нь одоогоор тодорхой бус байгаа юм.  Гэвч замын цагдаагийн газар болон, гэмтэл согог судлалын үндэсний хүрээлэнгийн цагдаа нар хүүхдийг машинд дайруулаагүй мориноос унаж гэмтсэн гэсэн мэдээллийг өгч байлаа.

Харин Хүний Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамны Сайд С.Эрдэнэ: Аюулгүй орчин бүрдүүлж чадахгүй бол эрсдэлд оруулдаг уралдааныг цуцална. Хүүхдийн эрүүл мэндээс өөр чухал асуудал байхгүй хэмээн ярилаа.