Хотын амьдрал хэвийн үргэлжлэх боломж хомсдож байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн боллоо. Шуурхай хуралдааны төгсгөлд Хотын даргын өгдөг үүрэг даалгавар энэ удаа өгөгдсөнгүй. Учир нь цаашдын ажилдаа анхааръя, ажлыг нь эрчимжүүлье гэсэн хий хоосон даалгаврыг амьдрал дээр хэрэгжүүлэхэд асар олон бэрхшээл байгааг хотын дарга онцоллоо.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: Би эхлээд ямар үүрэг даалгавар өгч байна гэхээр дүүргүүд, газар хэлтсүүд дор дороо хариуцсан хуулиа болон салбараа мэдэж байгаа.
Нийслэлийн төсвийн орлогын 10 хүрэхгүй хувь нь хотын үйлчилгээнд зарцуулагддаг.
Хариуцсан хуулиа хэрэгжүүлэх чиглэлээр ер нь энэ хуулийг хэрэгжүүлэхэд учирч байгаа бэрхшээл, эрх зүй хуулийн орчны, төсөв санхүүгийн, хөрөнгө оруулалтын бэрхшээл, хариуцлагын тогтолцооны талаар байгаа бэрхшээлүүдийг долоо хоногийн дотор гаргаж өгнө гэв.
Түүнчлэн Нийслэлийн төсвийн орлогын 10 хүрэхгүй хувь нь хотын үйлчилгээнд зарцуулагддаг байна. Энэ хувийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хотын дарга хэллээ.