Ц.Баярсайхан: 2014 оноос Цементийн хэрэгцээний 80 хувийг дотоодоосоо хангадаг болно
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа барилгын хөрөнгө оруулагчид, захиалагч болон барилгын компаниуд оролцох “Барилга-Бүтээн байгуулалт-Хөгжил” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр МҮЭСТО-д боллоо.
Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Орон сууц санхүүжилтийн корпораци, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын удирдлагууд оролцож байна.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан салбартаа баримтлах бодлогын талаар танилцуулж, хийгдэж эхэлсэн ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Хэлэлцүүлэгт оролцогчид энэ үеэр санал бодлоо солилцож, бүтээн байгуулалтын ажилд хэрхэн хамтарч оролцохоо ярилцах юм.