Нью Йоркийн олон улсын франчайз экспо
2013 оны 06 сарын 20–22нд АНУ, Нью Йорк хот, Жейкоб К. Жевитс үзэсгэлэнгийн төвд болно.
2013.05.20

Нью Йоркийн олон улсын франчайз экспо

Монголын Бизнесийн Зөвлөл, Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Худалдааны хэлтэстэй хамтран 2013 оны 06 сарын 20 – 22-ны хооронд АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулагдах “Нью Йоркийн Олон Улсын Франчайз Экспо” хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үзэсгэлэнд оролцох Монголын бизнес төлөөлөгчдийг бүртгэж эхэллээ.

100 гаран улс орны 400 гаруй франчайзор цугларна

“Олон Улсын Франчайз Экспо Нью Йорк” бол дэлхий дахинд бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэхээр шинэ түншүүдтэй хамтран ажиллах хүсэлтэй хөрөнгө оруулагчид дэлхийн 100 гаран улс орноос 400 гаруй франчайзор буюу хөрөнгө оруулагч  нар цугларч, хөрөнгө оруулалт авах хүсэлтэй бизнес эрхлэгчидтэй уулзалдаж, харилцан мэдээлэл солилцон, түншлэлийн хүрээг бий болгодог олон улсын арга хэмжээ юм. 

Үзэсгэлэнд хувцас, гэр ахуйн тавилгын худалдаа, брэндийн худалдаа, хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд, ресторан, зоогийн газар болон зочид буудлын үйлчилгээ, гутал үйлдвэрлэл, хаус технологийн үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр, авто засвар, барилга, барилгын материал ба технологи, аялал жуулчлал, харилцаа холбооны технологи зэрэг бизнесийн бүхий л салбарууд хамрагдана.

Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах 70 гаруй семинаруудад оролцох боломжтой.