Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.03.29

Х.Амгаланбаатар: 20 жилийн өмнөхөөс гурав дахин бага хөлсөөр үнэлэгдэж байна

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар чухал яриа нэвтрүүлэгт оролцлоо. Үйлдвэрчний эвлэл сүүлийн үед ямар ажил дээр илүүтэй анхаарлаа хандуулж байгаа талаар ярилцсан юм.

Х.Амгаланбаатар: Одоогоор монгол хүний хөдөлмөрийн үнэмлэжийг нэмэгдүүлэх чухал зорилтыг тавьж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх хэлэлцээр эхэлчихсэн байгаа.

Энэ нь тодорхой ур чадвар судалгааг бусад нийгмийн түншлэгч байгууллагаас шаарддаг чухал процесс юм. Одоогоор үйлдвэрчний эвлэлийн хамгийн том ажил бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх хэлэлцээрийн асуудал болоод байна.

Эдийн засгийн өсөлт өндөртэй байгаач хөдөлмөрийн аюулгүй байдал  буурахгүй байна.

Хөдөлмөр эрхэлдэг хүн сайхан амьдарна гэдэг энэ бол бичигдээгүй хууль. Монгол хүнийн ажлыг 140 мянгаар дүгнээд бусад хэрэгцээгээ өөрөө ол гэдэг үнэлэмж маш хангалтгүй байгаагын илрэл юм.

(2-р хэсэг)

Нэг судалгаа дурьдхад: Хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг хэрхэн тогтоох бэ гэдэг дээр 1993 онд судалгаа гарсан байдаг. 20 жилийн өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагийн гурван доллараас доошгүй байхаар тогтоож, санал нэгдэж байсан юм. Гэтэл өнөөдөр манай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагийн нэг доллар хүрэхгүй байгаа юм. Тэгэхээр Монгол хүний үнэлэмж хэт доогуур тогтоогдож байна гэсэн үг. Тиймээс үйлдвэрчний эвлэлээс хатуу шаардлага тавьж 4 сарын нэгнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх зорилт тавьсан хэдий ч ажил хэлэлцэх шатандаа л явж байна.

Мөн удахгүй 4-р сард үйлдвэрчний эвлэлээс хөдөлмөр хамгааллын асуудалд онцгой анхаарал хандуулна. Энэ нь одоогоор хөлөмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй судлал нэртэй байгаа. Эдийн засгийн өсөлт өндөртэй байгаач хөдөлмөрийн аюулгүй байдал  сүүлийн 20 орчим жил төдийлөн буурахгүй байна. Тиймээс энэ асуудлыг хөндөж эрүүл аюулгүй ажлын байрны төлөө гэсэн компанит ажил салбаруудад өрнүүлэхээр болоод байгаа юм  хэмээн тэрээр ярисан юм.