Уул уурхайн сайдын мэдээллийг сонсоно
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.05.07

Уул уурхайн сайдын мэдээллийг сонсоно

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа даваа гараг бүр энэ долоо хоногт хуралдах хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны хуваарийн талаар мэдээлэл хийдэг.

Өнөөдөр Төсөв болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

Харин маргааш Эдийн засгийн байнгын хороо нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2012 оны үндсэн чиглэлийн биелэлт, Үндэсний статистикийн газрын 2012 оны үйл ажиллагааны тайлан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Уул уурхайн яамнаас нөхөн сэргээлтийн талаар авч буй арга хэмжээний тухай салбарын сайдын мэдээлэл, Ерөнхий сайдын захирамжаар Дорноговь аймагт ажилласан ажпын хэсгийн тайланг сонсох бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах, зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Чуулганаар дэд дарга сонгох тухай асуудал хэлэлцэнэ.

Харин чуулганаар УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудал болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэх нь.

Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хэлэлцэж Засгийн газрын цагаар УИХ-ын зарим гишүүний асуулгын хариуг сонсох юм байна.