Эрэлттэй мэргэжилд тулгууралсан боловсон хүчин бэлтгэнэ
Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар дарга М.Жадамбаа
2013.04.30

Эрэлттэй мэргэжилд тулгууралсан боловсон хүчин бэлтгэнэ

Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар дарга М.Жадамбаа Хөдөлмөрийн бодлого- хамтын ажиллагаа зөвлөгөөнд Мэргэжлийн боловсролын шинэчлэл сэдвээр илтгэл тавьсан.Түүний илтгэлээс хүргэе.

Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар дарга М.Жадамбаа:

Шинэчлэлийн засгийн газрын хүрээнд мэргэжлийн боловсролыг сургалтын газрыг ажил олгогчидтой илүү ойртуулж тэдний шаардлагад хангасан мэрэгжилтэй ажилтан бэлтгэх зорилт тавьсан. 

Мэргэжлийн боловсрол сургалтын үндсэн зорилго нь иргэнийг авьяас сонирхол, хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээнд тулгуурлана. Хөдөлмөр болон бизнес эрхлэх чадварт төлөвшүүлж ажилд амьдралд бэлтгэхэд оршдог. 

Сурий гэснийг сугахаас гадна хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцүүлж сургалтаа зохион байгуулна.

Мэргэжлийн боловсрол сургалтын салбар засгийн газраас сүүлийн 10- аад жилд мэргэжилтэй боловсон хүчний бэлдэхэд анхаарч эхэлсэн. Анхын хууль 2002 он батлагдаж 2009, 2012 онд шинэчилсэн найруулга хийгдсэн.

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа залуус сард 45 мянган төгрөгийн урамшуулал авдаг. Хамгийн сүүлийн мэдээллээр мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 48 мянган оюутан сурч байгаа. Жилд 20 мянга гаруй оюутан төгсдөг. Төгсөгчдийн 60-70 хувь нь ажлын байртай болдог судалгаа бий.

Мэргэжлийн боловсрол сургалтын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уяалдуулна гэсэн шинэчлэлийн засгийн газрын 2016 оныг хүртэл зорилт явж байгаа. Энэ нь ажил олгогчын гэрээ захиалганд тулгаарлах юм. Цаашдаа урамшууллыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ.

Илтгэлийн үеэр

Бидний ирэх дөрвөн жилд тавьж байгаа зорилт бол сурий гэснийг сугахаас гадна хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцүүлж сургалтаа зохион байгуулна. Аж ахуй нэгжээс эрэлтийн судалгаа авч ямар мэргэжлийн ажилтан хэрэгтэй байгааг мэдсэнээр тэр мэргэжилд тулгууралсан боловсон хүчинг бэлтгэх юм.

Сүүлийн үед чадамжинд тулгууралсан үнэлгээний тогтолцооруу шилжиж байгаа. Шаардлага хангасан хүмүүсийг ажил олгогчидтой хамтран бэлдэх юм. Сургалтын эхлэх дуусах хугацаа хатуу тогтоосон хугацаагаар биш чадамж эзэмшсэн бол үнэлгээгээ хийлгээд гэрчилгээгээ авах уян хатан нөхцөлийг бүрдүүлнэ.