Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр хэрэгтэй
Монголын Хүний нөөцийн менежментийн холбооны тэргүүн Д.Нямсүрэн
2013.04.29

Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр хэрэгтэй

Монголын Хүний нөөцийн менежментийн холбооны тэргүүн Д.Нямсүрэн:

Хүний нөөцийн менежерүүд гурван түвшинд ажиллаж байна. Нэг талаараа захиралын үүргийг гүйцэтгэж, албадын дарга нарыг солих гээд байгуулагын төлөвлөлтөнд оролцож байгаа жишээтэй. Мөн бусад албадтай ижил түвшинд ажилладаг тохиолдол ч бий.

Ярилцлага авч шинэ ажилтан сонгох ажлыг мөн хийдэг. Мөн заримдаа хүний нөөцийн гэхээсээ илүү туслахын үүргийг гүйцэтгэж байгаа гэсэн олон талын асуудал үүсч байна. Энэ бол хувь хүний чадамж олж авсан мэдлэг ур чадвараас л шалтгаалж байгаа.

- Хүний нөөцийн мэргэжилтэнд ямар бэрхшээл тулгарч байна. хууль эрх зүйн хувьд орчин хэр байна?

Хөдөлмөрийн хууль хөдөлмөрийн бүх талын мэдээлэл хүний нөөцийнхөнд хэрэгтэй. Мөн олн хүмүүстэй харилцдаг учир олон талын мэдээлэлтэй байх шаардлагатай.  Хувь хүний талаас олон мэдээллийг судлаж чадахгүй учир ажлын туршлага дээр үндэслэн чадавхижиж байдаг.

Төр засгийн зүгээс ч тэр бодлого хууль тогтоомжинд ажил олгогч тал хариуцлага хүлэх нь илүү байдаг. Ажилтаныг хариуцлага алдсан гэж ажлаас халсан тохиолдолд шүүхэд өргөдөл өгч ажил олгогчыг буруутгах тохиолдол бий. Тэгэхээр хүний нөөцийн мэргэжилтэн гэдэг ажил олгогч, ажилтаны аль аль талынх нь эрхийг хамгаалж байх ёстой.

- Таны зүгээс энэ хэлэлцүүлэгт ямар санал дэвшүүлж байна бэ?

Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих үндэсний сүлжээ гэж байгуулагдсан энэ нь ажилтан өдөр шөнөгүй ажлынхаа амжилтыг ахиулах гэж ажиллахдаа эрүүл мэндээ хайхардаггүй. Сүүлдэээ хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, группт орох юм бол ажилласан ямар ч үр дүнгүй болно. Тиймээс ажилтан хүн эрүүл байж нийгмийн баялаг болдог учир энэ тал дээр өөрийн саналаа хэлххээр ирсэн.

- Хөдөлмөрийн хуулинд ажлын хүнд, хөнгөн нөхцөл гээд заагаад өгсөн байдаг. Гэхдээ иргэний эрүүл мэндэд байгууллагууд хэр анхаардаг юм бэ? Үзлэгт хамруулах ажил хийдэг болв уу?

Хуулийн хүрээнд хуульчилсан байдаг гэвч хэрэгжилт хангалтгүй. Учир осол аваар  гэмтэл их гарч байна. Нөгөө талдаа хувь хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах шаардлага байх ёстой. Хуулийн хүрээнд ажил олгогчид анхаарч, нөгөө талд нь хувь хүн өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьж байж цогцоор нь хамгаалж чадна.

- Ажилчдын зүгээс эрүүл мэнддээ анхаарч санаачлага гаргадаг уу?

Гаргадаг. Одоогоор мянганы сорилтын сангын хөтөлбөр хэрэгжсэн. Энэ хөтөлбөр ажлын байран дахь эрүүл байхын дэмжих хөтөлбөр байсан үүнийг нилээн олон байгууллага хэрэгжүүлсэн. Энэ туршлагыг олон байгууллагуудад түгээх шаардлагатай.