Б. Гарамгайбаатар: Монголын хүнд үйлдвэрийн салбар хөгжлийнхөө шинэ үе дээр иржээ
УИХ-ын гишүүн, Б.Гарамгайбаатар
2013.05.24

Б. Гарамгайбаатар: Монголын хүнд үйлдвэрийн салбар хөгжлийнхөө шинэ үе дээр иржээ

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

Тэрбээр саяхан Өмнөговь, Дорноговь, Орхон зэрэг аймгуудад ажиллаж бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэлтэй танилцаад ирсэн юм. Тиймээс түүнтэй орон нутагт бүтээн байгуулалт хэрхэн өрнөж буй, Засгийн газраас энэ чиглэлд ямар бодлого барьж ажиллах ёстой талаар ярилцлаа.

-Байнгын хорооны эрхлэх ажлын хүрээнд орон нутагг ажиллаж бүгээн байгуулалтын  ажилтай танилцаад ирсэн гэсэн. Тэгэхээр орон нутагг бүтээн байгуулалт хэрхэн өрнөж байна вэ?

-Манай байнгын хорооны зарим гишүүн, Эдийн засгийн хөгжлийн яамныхантай хамтран Өмнөговь, Дорноговь аймгуудад ажиллаж, үйлдвэрлэл явж байгаа байдалтай газар дээр нь танилцаад ирлээ. Энэ үеэр Оюутолгой, Тавантолгой, “МАК”-ын “Цагаан суварга”-ын орд болон Дорноговь аймагт барьж буй цементийн үйлдвэр зэрэг газруудаар орлоо.

Энэ бүгдтэй танилцаж байхад Монголын хүнд үйлдвэрийн салбар хөгжлийнхөө шинэ үе дээр иржээ гэдэг нь харагддаа. Ер нь дээрх бүтээн байгуулалтаас Оюутолгойг эс тооцвол бусад нь үндэсний үйлдвэрлэгчид.

Тэгэхээр Монголд томоохон үндэсний үйлдвэрлэгчид бий болж, нэн шаарддагатай байгаа хүнд үйлдвэрүүдийг хөгжүүлэх эхлэлийг тавьжээ гэж дүгнэж байна.

-Ер нь үндэсний үйлдвэрлэгчид хэр зөв менежмент, зохион байгуулалттай ажиллаж байна вэ. Төрийн болон хувийн     хэвшлийн ялгаа харагдах юм уу?

-Ер нь хувийн хэвшил болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд ялгаатай ажиллаж байгаа нь харагдаж байсан. Жишээ нь: Тавантолгой” төрийн өмчит үйлдвэрийн газрын тухайд ажлын бүтэц, зохион байгуулалт өнөөдрийн байддаар их эргэлзээтэй байна.

Захирал, удирдлагууд солигдоод удаагүйн дээр “Чалко”-той хийсэн гэрээний талаарх асуудал бүрэн шийдэгдээгүй. Нэг үгээр ажлынх нь явц удаашралтай байгаа харагдаж байна. Гэтэл орон нутгийн өмчит жижиг Тавантолгойн тухайд хамгийн хямд зардлаар үйлдвэрлэл явуулж буй. Өөрөөр хэлбэл уурхайн аман дээрээ борлуулалт хийж, бага зардлаар боломжийн ашиг олоод явж байна

Хүнд үйлдвэрийн салбартай танилцав

. Мөн “Энержи ресурс”- ынхан үйлдвэрлэлийн асуудлыг цогцоор нь яаж шийдэв гэдэг нь бас сонин харагдаж байлаа. “Цагаан суварга” дээр очлоо. “Эрдэнэт”, “Оюутолгой”-н дараа орох хэмжээний том зэсийн үйлдвэр нээгдэж байна. Зэсийн үйлдвэрийн баригдаж байгаа байддыг харахад хувийн хэвшлийн бүтээн байгуулалт илүү эрчимтэй, хурдтай, хамгийн сүүлийн үеийн техник технологийн дэвшлийг нэлээн ашиглаж байгаа юм билээ.

-Тэгэхээр өнөөх “Төр муу менежер” гэдэг нь харагдаж байна гэсэн үү?

-Төрийн оролцоотой үйлдвэрүүд нэлээн хоцрогдонгуй, ажил нь цалгар назгай, зохион байгуулалт муутай байгаа нь илт харагдаж байна. Төр аж ахуйн ажилд хэт их орох нь бүтээмж муу гэдэг нь яах аргагүй үнэн. Менежмент муу, түүнийгээ дагаад бүтээл муу байдаг нь харагдаж байгаа биз дээ.

Тиймээс амжилттай ажиллаж буй хүмүүсээр бодлогоор дэмжих ёстой. Өөрөөр  хэлбэл, тухайн үйлдвэрлэгч  хийх гэж буй ажлаа Засгийн газар, УИХ-д хууль эрзүйн талаасаа цэгцтэй, дэлгэргүй мэдээлж байх хэрэгтэй. Гэтэл манайхан тэгдэггүй. Яг юу хийх,  ямар технологи нэвтрүүлэх хэдий хугацаанд ажлаа гүйцэтгэхээ хэлдэггүй.

Нэг бол дунд түвшний түшмэдүүд нь цалгардуулаад байдаг байх нь. Тухайлбал, гаалийн асуудал бий. Монголд том үйлдвэр барих туршлага алга. Өндөр түвшний мэргэжилтэй, гадны  ажиллах хүчийг авах гэхээр эрхзүйн баримт бичиг нь  өнөөдрийнхээ нөхцөл байдалтай  уялдахаа больчихсон байгаа юм. Нэг ёсондоо хоцорчихсон.  Дээрээс нь янз бүрийн хаалт ихтэй.

Нөгөөтэйгүүр өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг оруулж ирээд, бүтээгдэхүүн гаргахад дөрөв таван жил шаардана. Гэтэл манай хуулиар оруулж ирсэн тоног төхөөрөмжийг нэг жилийн дотор буцааж гаргах ёстой. Энэ нь өөрөө хүнд үйлдвэрүүдийг барих нөхцөлийг хаагаад байгаа юм.

Мөн анхны ажлуудыг хийхээр орж ирсэн мэргэжлийн боловсон хүчин дараагийн удаад боломж байхгүй. Мэргэжилтнүүдээ заавал өөрчил гэдэг шаардлага тавьдаг. Эхнээс нь ажиллаж байсан бүрэлдэхүүн дараагийн удаа шинэчлэгдэхээр ажил эхнээсээ л явна гэсэн үг шүү дээ.

-Таныхаар үндэсний томоохон үйлдвэрлэгчдээ дэмжих төрийн боддого хэр сайн гэж үздэг вэ?

-Үндэсний хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж байгаа хүмүүсийг төрөөс бодлогоор дэмжих ёстой. Дэмжихийн тулд Эдийн засгийн хөгжлийн яам Монголын эдийн засгийг хөгжүүлэх гол үйлдвэрүүдийг жагсааж байна. Эрэмбэлсэн үйлдвэрүүдийг дэмжихдээ намын харьяалал, улс төрийн өнцгөөс харахгүй.

Төрийн оролцоотой үйлдвэрүүд нэлээн хоцрогдонгуй, ажил нь цалгар назгай, зохион байгуулалт муутай байгаа нь илт харагдаж байна.

Хийж чадаж л байвал түүнийг дэмжье гэж байгаа юм. Ингэснээр тэд араасаа бусад жижиг бизнесийнхнээ аваад явна гэсэн байдлаар ажиллая гэж байгаа юм. Өнөөдөр эдийн засгийн гадна дотно нөхцөл байдал сайнгүй байгааг бид мэдэж байгаа.

Энэ нөлөөллийг арилгах боломж маань зөв төлөвлөлтөөс хамаарна. Өөрөөр хэлбэл, яг аль салбараа дэмжихээс шалтгаална гэсэн үг. Тэгэхээр төр аль салбараа дэмжих вэ гэдгээ тодорхойлох шаардлага УИХ-д яг одоо үүсчихээд байна.

Манай Эдийн засгийн байнгын хороо Монгол Улсын эдийн засаг, гадаад дотоод орчин, хөгжлийн явц байдлын талаар дүн шинжилгээ, судалгаа хийсэн. Хөндлөнгийн мэргэжлийн багаар судалгаа хийлгэсэн. Одоо УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Үүний анхны хувилбарыг харахаар маш их олон ажлуудыг бодлогогүйгээр хийж байсан нь харагдаж байна. Энэ бол өмнөх УИХ, Засгийн газартай холбоотой.  

 Зөвхөн иргэдийн саналыг авах, нэр хүндээ өсгөхийн тулд ямар ч төлөвлөлт бодлогогүйгээр ажиллаж байсан байгаа юм. Мөн гадна, дотны хөрөнгө оруулагчдаас зээлийг урьдчилж авч байсны гай өнөөдөр гарч байна. Үүнээс болж хүнд үйлдвэрлэлийн салбар хөгжихгүй байгаа нь үнэн шүү дээ.

-  УИХ-аар 2016 он хүртэл Монгол орныг хөгжүүлэх нийгэм эднйн засгнйн үндсэн чиглэлийг хэлэлцээд явж байна. Түүнд үндэсний үйлдвэрлэл,    дотоодын компаниудаа дэмжихээр тусгасан тодорхой бодлого, хөтөлбөр, хөрөнгө мөнгө байгаа юу?

-Монгол өрныг хөгжүүлэх үндсэн чиглэлийн асуудлууд УИХ-аар ороод явж байна. Гэтэл энд эргэж харах зайлшгүй шаардлагатай зүйлүүд олон байна. Эдийн засгийн хөгжлийн яам гэж бие даасан яам байна. Энэ яам Монгол орны ирээдүйн хөгжлийн төлөв байдлыг урьдчилж харж байх ёстой. Тиймээс тэд ажлыг хурдан хугацаанд зөв гольдролд нь оруулах ёстой.

Гэтэл манайд яамдын дарга нар нь өөрсдөө шийдвэр гаргаж, тус тусдаа асуудлаа шийдэж явсан. Энэ бол буруу. Нөгөөтэйгүүр гадаадаас авч байгаа зээлд нухацтай хандах ёстой. Ингэхийн тулд зээл авахыгзохицуулсанхуулийг яаралтай өөрчлөх нь зөв. Дээр нь хоёр хөрштэйгөө харилцах харьцаан дээрээ ч анхаарах хэрэгтэй.

Өнөөдрийн байгаа харилцаа арай л биш юм байна. Нэг ёсондоо бид мөнхийн хоёр хөрштэйгөө эн тэнцүү харьцах ёстой юм. Түүнээс биш хэн нэгэн илүү, дутуу харах боломж байхгүй. Нөгөөтэйгүүр саатаад зогсонги байдалд орчихсон байгаа гэрээ хэлцдүүдээ яаралтай хөдөлгөөнд оруулж засч залруулах хэрэгтэй.

Ер нь олон улсын гэрээгээ мөрддөг систем рүү орохгүй бол нэг хүн гарч ирэхээрээ л гэрээнд өөрчлөлт оруулдаг нь манай улсын хөгжлийн олон асуудлыг хойш нь татаж байгаа.

-Одоо Монгол Улсад ид бүтээн байгуулалт өрнөдөг улирал. Ер нь томоохон хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулал- туудын хэдэн хувийг үндэсний үйлдвэрлэгчид эзэлж байгаа вэ?

-Уул уурхайн салбарт гаднын хөрөнгө оруулалт нэлээн давамгайлж байгаа. Тэгэх нь ч аргагүй. Яагаад гэвэл гадны хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарт арвин туршлагатай, тэр чиглэлээр олон жил ажилчихсан байдаг. Манайхан тэднээс суралцаж байна. Гэхдээ дотоодын компаниудыг басч болохгүй.

Монголын үндэсний компаниуд гадныхантай зэрэгцэхүйц хэмжээний үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн байна. Тухайлбал “Цагаан суварга”-ын зэсийн үйлдвэр, “МСS” компанийн үйл ажиллагаа үүнийг тод илтгэнэ. Эдгээр компаниудын гол менежментийг хийж байгаа хүмүүс монголчууд.

Тэд хамгийн гол нь зөв төлөвлөлт, хувилбартай ажиллаж чадаж байна. Гаднынхнаас сурсныгаа Монголын хөрсөнд буулгаж чадаж байна шүү дээ.

-Чингис бондоор босгосон хөрөнгөөр тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд эхэллээ. Ер нь Чингис бондын үр шимийг үндэсний үйлдвэрлэгчид хүртэж чадах нь уу?

-Бондын мөнгийг цагаа олж босгосон гэдэг нь одоо нотлогдож байгаа. Чингис бондыг урт хугацааны хөрөнгө оруулалтуудад болох төмөр зам, цахилгаан станц, авто зам барихад санхүүжүүлж байгаа нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа хэрэг.

Монголд баялаг байна. Харин тэр баялгийг ашиглах үйлдвэрүүдийг барихад хамгийн түрүүн дэд бүтцийн асуудал чухал. Өнөөдрийн манай дэд бүтэц шаардлага хангахгүй. Дэд бүтэцгүйгээр эцсийн бүтээгдэхүүн гаргах, хүнд үйлдвэрүүд хөгжих боломжгүй байгаа юм. Энэ утгаараа дэмжиж байгаа хэрэг л дээ.

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойшхи хугацаанд үндэснийхээ компаниудыг хэр дэмжин ажилласан гэж харж байна вэ?

-Би өөдрөгөөр харж байгаа. Яах вэ, гадаад орчин хүнд байгаа ч аажмаар сайжрах байх. Хамгийн гол нь бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, сайжруулах гол арга маань мөнхийн хоёр хөрштэйгөө харилцаагаа сайжруулах. Ингэж байж бидний амьдрал урагшилна.

Түүний дараа гуравдагч хөрш буюу Япон, Солонгос, Америк, Энэтхэгийн ашиг сонирхлыг бас давхар оруулж ирэх хэрэгтэй. Гол нь бодлогоо зөв хийх юм бол Монгол Улс дандаа түүхий эдийн нийлүүлэгч биш, эцсийн бүтээгдэхүүн боловсруулагч болох юм.

Одоо хүнд үйлдвэрлэлийн салбар хөгжиж байна гэдэг чинь бодлого зөв тийшээ явж байна гэсэн үг. Дээр нь боловруулах үйлдэрүүдийг сэргээж байгаа нь бас л үндсэний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтаа дэмжиж буй хэлбэр шүү дээ.

-Ноос ноолуурын салбарыг бондын мөнгөнөөс дэмжихээр болсон. Энэ хэр үр дүнтэй юм бэ?

-Монгол Улс дэлхийд нэгхүнд ногдох малаараа тэргүүлдэг нь үнэн л юм бол түүнийхээ үр шимийг гаргах хэрэгтэй. Тэгэхээр бондын мөнгийг тэр салбар руу оруулах нь зөв.

Гэхдээ үндсэн гол нуруу нь дэд бүтэц, эрчим хүч, төмөр замын асуудал. Өнөөх үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг чинь зөөх, хурдан эргэлтэд оруулах тэр бүх нөхцөл нь эргээд дэмжлэг болж байгаа юм.