Д.Ганбат: Эрх барьж байгаа хүчний хувьд нам дотор байгаа асуудлыг нуугаад хэрэггүй
УИХ-ын гишүүн Ц.Ганбат
2013.05.24

Д.Ганбат: Эрх барьж байгаа хүчний хувьд нам дотор байгаа асуудлыг нуугаад хэрэггүй

УИХ-ын гишүүн Ц.Ганбаттай ярилцлаа.

-Өршөөлийн тухай хуулийг ойрын өдрүүдэд нийгмийн анхаарал татаж байна л даа. Та энэ хуулийг дэмжиж байгаа юу?

-Өршөөлийн хуулийн хэсэг гишүүд санаачлаад байгаа. Би ч бас орсон. Миний хувьд дэмжиж байгаа.

-Хүний эрхийн дэд хорооноос Өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулагчдад саналаа хүргүүлсэн үү?

- Хүний эрхийн дэд хорооноос одоогоор санал хүргүүлээгүй. Хэрвээ энэ хуулийг батлагдвал 2-3 мянган хоригдол суллагдах юм билээ. Хуульд байгаа хамгийн чухал заалт нь тухайн ялтан хохирлоо барагдуулаагүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй гэсэн.

Гэхдээ хэлэлцэх шатандаа ямар байгааг мэдэхгүй байна. Мөн сонгуулийн өмнө өршөөлийн хуулийг санаачилж болохгүй гэсэн заалт байгаа.

-Энэ хуулийг бас Н.Энхбаярыг суллуулах хууль гэж тайлбарлах хэсэг байна?

-Тэгж бодохгүй байна. Гэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаяр нь одоогийн Ерөнхийлөгчөөс өршөөл уучлал гуйсан тохиолдолд Ерөнхийлөгч өршөөл үзүүлэх боломжтой юм болов уу гэж бодож байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан нэгэн ярилцлагадаа энэ талаар ярьж байсныг хүн бүр сонссон байх. Ерөнхийлөгчийн зүгээс өршөөл үзүүлэх талаар  хуулийн зохицуулалт байдаг.

Намар гэхэд үр дүнгүүд нь харагдах байх. Одоо ид бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна.
-Та УИХ-ын дэд даргаар Р.Гончигдоржийг томилох асуудлыг хэлэлцэх үеэр нэлээд ширүүхэн байр суурь илэрхийлсэн. Үүний дараа нам доторх хагаралаа олон нийтэд зарлалаа гэх шүүмжлэлд өртөх шиг болсон?

-Ер нь ганцхан би тэгж хэлээд байгаа юм биш. Ард түмний нүдэн дээр энэ байдал харагдаж байна. Дотроосоо бие биендээ хэлдэг ярьдаг байх хэрэгтэй. Болохгүй байгааг засч, болж байгааг дэмжээд явах хэрэгтэй. Гол утга учир нь үүндээ л байгаа. Түүнээс би ганцхан Р.Гончигдорж гэх хувь хүнд хандаад байгаа юм биш.

Бид эрх баригч хүчин учраас  ажлаа сайжруулах талаар л шүүмжилсэн үгнүүд хэлсэн. Эрх барьж байгаа хүчний хувьд нам дотор байгаа асуудлыг нуугаад хэрэггүй. Хууль зөрчсөн зүйл ард түмнийг хохироодог. АН-ын бүлэг доторх асуудлыг дор бүр нь засаад явах юм бол улс орны эрх ашигт нийцнэ.

-Тухайн үед таныг Х.Баттулга сайдын байр суурийг илэрхийлээд байна гэх хардах хэсэг байсан л даа?

-Олон нийт юу гэх нь тухайн хүмүүсийн үзэл бодол. Мэдээж нэг нутгийн, нэг намын, нэг тойргоос хамтарч ажиллаж байгаа хүмүүс. Х.Баттулга сайдтай үзэл бодлын хувьд ойролцоо байх зүйлүүд бий.

-Хоёр ч Засгийн газарт сайд хийж байсан Х.Баттулга сайд танд зөвлөгөө өгдөг үү?

-Ярилцах, санал бодлоо хуваалцах зүйлүүд байлгүй яах вэ.

-Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?

Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг одоохондоо дүгнэх болоогүй гэж бодож байна. Намар гэхэд үр дүнгүүд нь харагдах байх. Одоо ид бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна. Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлогыг батласан.

МИАТ ХК нь Үндэсний агаарын тээвэрлэгч гэсэн статустай боллоо.  Тус компанийг үндэсний агаарын тээвэр гэсэн статустай болгоол 51-ээс доошгүй хувийг нь төрийн мэдэлд үлдээж, зохих хувийг нь хувьчилъя гэсэн заалт. Гэвч эхний хэлэлцүүлгээрээ УИХ-ын нэгдсэн чуулган дээр гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй.

Иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлогыг боловсруулах ажлын ахалж ажилласан хүний хувьд тодорхой судалгаанууд хийсэн л дээ. Саяхан МИАТ маань шинэхэн онгоцтой боллоо. Одоо “Хөшигтын хөндий”-д нисэх онгоцны буудал барихаар болж байна.