Өнөр бүл төв шинэ байртай болох нь
Хүүхэд асран хүмүүжүүлэх төв нь “Монгол улсын хүүхэд гэр бүл хөгжлийн өнөр бүл” нэртэй болж өөрчлөгдсөнөөс гадна үйл ажиллагаа нь өргөжин нийгмийн харилцаанд идэвхитэй оролцож байна.
Уг төвд 2-18 насны 187 хүүхэд амьдардаг бөгөөд унааны асуудал шийдэгдээгүйгээс болж үзвэр үйлчилгээнд хамрагдахад хэцүү байдаг байна.
Энэ асуудлыг салбар яам нь шийдэж, Гурван тамир дунд сургуулиас хүүхдийн зориулалтын автобусыг хандивлалаа. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас 120 сая төгрөгийн төсөв гаргаж өгснөөр 40-өөд жил засвар ороогүй барилга шинэчлэгдэж, Одоогийн байгаа хашаанд 4 давхар Хүүхэд хөгжлийн төвийг барих бол ирэх жил Спорт хөгжлийн төвийг барихаар боллоо.