Д.Ганхуяг: Би энэ талаар олон удаа ярьсан,шоу хийгээгүй
2011.04.25

Д.Ганхуяг: Би энэ талаар олон удаа ярьсан,шоу хийгээгүй

асгийн газрын төрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг УИХ дахь бүлгүүд хэлэлцэж байгаа энэ цаг үед нэр бүхий гишүүд Эрдэс баялаг, эрчит хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудал хөндөөд байна.Тэдний нэг болох Д.Ганхуягтай ярилцлаа.

-Д.Зоригтыг огцруулах асуудлыг өмнө нь бас хэсэг гишүүн тавьж байсан.Та тэдний тоонд орж байсануу?

-Тэгэхэд би ороогүй. Орж болох байсан ч тэдний тавьсан үндэслэл жаахан дулимаг байсан. Нөгөө талаар тэр үед Засгийн газар орон даяар "Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна" гээд зарлачихсан байсан учир харзнасан юм. Тэгээд өнгөрсөн сарын 29-нд ээлжит асуулгынхаа хариуг сонсоход Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах хандлага байгаагүй.Тиймээс л хариуцлага тооцох цаг нь болсон gankhuyag_08гэж үзээд асуудал өргөн барьсан юм. Бид долоон үндэслэл дэвшүүлсэн. Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэж байх үед "Та Айвенхоу майнзын хийж өгсөн энэ гэрээг сайн уншсан уу. Африкийн орнуудыг цөлмөсөн шиг гэрээ байна шүү дээ" гэж би Д.Зоригт сайдад хэлсэн.Тэгэхэд "Энэ бол Африкийн орнуудтай дэлхийн хэмжээний корпорацийн хийдэг гэрээний загвар" гэж хэлсэн. Энэ үг нь протоколд байгаа. Бид өөрийнхөө баялгийн 34 хувийг ашиглахын тулд 800 сая доллар төлөх болсон. Жилийн 11-12 хувийн хүүтэй зээл учраас буцааж төлнө шүү дээ. 2007 онд гэрээний төсөлд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2.7 тэрбум байснаа 2009 онд таван тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Яагаад гэдгийг асуухад сайд "Үүнд аудит хийлгэнэ" гэсэн ч одоо болтол хийлгээгүй байна. Бас "2007 онд оруулж ирсэн төслийг буцаасан учир муутгаж оруулж ирсэн" гэсэн. 2007 онд Д.Зоригт яаманд газрын дарга байснаа 2009 онд сайд болохдоо муутгаж оруулж ирсэн. Ямар ч албатай байсан Монгол Улсын эрх ашгийг хамгаалах ёстой гэдгийг сайдад чуулган дээр хэлсэн. Манайхан Фрийдландын бэлтгэсэн гэрээг тал талаас нь яриад л гаргасан. 57 дугаар тогтоолд анхны хөрөнгө оруулалтаа нэмсний дараа төрийн эзэмших хувийг 50 хувьд хүргэх ёстой, Тонн зэсийн үнийг 4320 доллараар тооцвол 4.7 жил, 9000 доллараар тооцвол 1.5 жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа нөхнө. Өнөөдөр зэсийн үнэ 9000 доллараас давчихсан байна. Гэтэл 30 жилийн дараа төрийн хувийг 50 болгохоор гэрээ хийчихсэн. Хөрөнгө оруулагч талд ямар ашигтай гэрээ болсныг энэ харуулж байна. Бид 5-10 жилийн дараа 50 хувиа ашиглаж, нөөцийн төлбөрийг Оюутолгойгоос авахыг хүсэж байна. Гэтэл 68 хувийн татварыг орлох учиртай нөөцийн төлбөр Оюутолгойд хамаарахгүйгээр гэрээг хийсэн.

Таван толгойн тухайд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Тиймээс төрийн мэдэлд байх учиртай. Гэтэл нөөцийг нь тогтоосон лицензийг хувь хүмүүс авсан юм билээ. Уг ордыг нийт нөөцийн 1.7 тэрбум тонн нь коксжих нүүрс. Ухаа худгийн тухайд нөөцийнх нь 280 сая тонн нь коксжих нүүрс. Эрчим хүчний нөөцтэй ийм ордыг "Энержи  ресур"-т тасдаад өгчихсөн. Уг компанид яагаад энэ баялгийг тасдаж өгөв, яагаад Ашигт малтмалын хуулийн дагуу УИХ-аар шийдүүлээгүй юм. 280 сая тонн тутмаас 15 долларын ашигтай гэж тооцвол 4.5 тэрбум доллар болно. Гэтэл тэд манайд 851.000 доллар л төлсөн. Гол ашиг коксжих нүүрсэнд байдаг шүү дээ. Нийт ард түмэн биш 5-6 айл нийт нөөцийн 20 хувийг авчихсан гэсэн үг.V цахилгаан станц, нефтийн гэх мэт олон асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Оюутолгойнх шиг гэрээг анх удаа хийж байгаа учир алдаа байж болно гэдэг.Үнэндээ Засгийн газар бодит тооцоо хийгээгүй. Стратегийн ордоо ашиглах гэрээ хийсэн олон улс байна, "Эрдэнэт"-ээ ч ашиглаж байна. Хэлтэй, устай хүмүүс юм бол тооцоолоод гаргаад ирж болно оо доо.

-Та нартай ижил байр суурьтай гишүүн хэр олон байна вэ. Үүнийг хэсэг гишүүний зүгээс тавьж буй шоу гэх шүүмжлэл бас байна...

-Судалгаа хийсэнгүй. УИХ-ын гишүүд бид ард түмний эрх ашгийг дээдэлж, хууль хэрэгжүүлэх тангаргаа биелүүлэх учиртай. Миний хувьд энэ гэнэтийн зүйл биш. 2007 оноос хойш асуулга тавьсан учир ямар нэг шоу хийгээгүй. Ард түмний эсрэг зүйл хийгээд байхад Засгийн газартайгаа УИХ хариуцлага тооцож чадахгүй бол улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал үүснэ.

-Та асуудал өргөн барьснаас хойш Д.Зоригт сайдтай уулзсан уу?

-Уулзаагүй.

-Өмнө нь нэг удаа уг асуудлыг өргөн бариад УИХ сайдыг авч үлдсэн. Засгийн газартай УИХ энэ удаа хариуцлага тооцож чадах уу?

-Манай "ангийнхан" асуудалд эрүүлээр хандана гэж найдаж байна. Нэг л асуудал ярьсаар гурван жил боллоо. Хууль зөрчсөн, өгсөн үүрэг хэрэгжээгүй нь үнэн учир гишүүд маань бодитой хандах байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.