УИХ-ын дарга, гишүүд Өмнөговь аймагт ажиллана
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл болон Улсын Их Хурлын даргыг орон нутагт ажиллахад УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Х.Бадамсүрэн нар гуравдугаар сарын 06-09-ний өдрүүдэд Өмнөговь аймагт томилолтоор ажиллаж, тус аймгийн зарим сум, аж ахуйн нэгж, байгууллагын ажил байдалтай танилцахын зэрэгцээ иргэд сонгогчидтой уулзаж санал бодлыг нь сонсож, Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжийг сурталчилна.
Мөн Оюутолгой, Тавантолгойн орд газруудыг эзэмшихтэй холбоотой асуудлаар Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн биелэлтийн явцтай газар дээр нь үзэж танилцах юм.
Тэднийг орон нутагт ажиллахад УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ч.Жаргалсайхан, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр, зарим агентлагийн удирдах ажилтнууд, хэвлэл, мэдээллийн байгуулагын сурвалжлагчид дагалдах юм.