Хөвсгөл аймагт 2010 онд хийсэн ОНЦЛОХ арван ажил
Үндэсний баатар Чингүнжавын мэндэлсний 300 жилийн түүхт ой, “Хотгойд хурд-2”-ийг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэж, бүтээн байгуулалтын болон түүх, соёл, урлагийн олон арга хэмжээг хамтын хүчээр үр дүнтэй зохион байгуулав.
2011.02.22

Хөвсгөл аймагт 2010 онд хийсэн ОНЦЛОХ арван ажил

.. ард иргэд, та бидний хамтын зүтгэл, залгамж чанар, байгаль цаг агаарын тааламжтай нөхцөл бусад олон эерэг хүчин зүйлийн нөлөөгөөр  амжилттай хэрэгжиж манай аймгийн хөгжил дэвшил, иргэдийн амьдралд чухал нөлөө үзүүлсэн олон ажлуудаас дээжлэн 9 гол ажлыг билэгдэн дурдья.

1. Түүхт ойг өргөн тэмдэглэв - Үндэсний баатар Чингүнжавын мэндэлсний 300 жилийн түүхт ой, “Хотгойд хурд-2”-ийг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэж, бүтээн байгуулалтын болон түүх, соёл, урлагийн олон арга хэмжээг хамтын хүчээр үр дүнтэй зохион байгуулав.

2. Төрийн албан хаагчид иргэддээ хүрч ажиллав - Төрийн албан хаагчдын аймгийн анхдугаар зөвлөлгөөн хийж ”Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлж иргэдтэйгээ ажиллах жил” болгон зарлаж ажилласан, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, тэдний санал хүсэлтийг бодлого шийдвэрт тусгах зорилгоор хөдөөгийн багуудаар “БАГ-88” арга хэмжээ зохион байгуулсан зэрэг ажлуудын дүнд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэлэх хэрэглэгчдийн /иргэд/ үнэлгээ 20 орчим хувиар өсөв.

3. Онцлог бүтээн байгуулалтууд - Үндэсний баатар Чингүнжавын морьт хүрэл хөшөө, байгалийн боржин чулуун төв талбай, бүх сумдын онцлогыг харуулсан цэцэрлэгт хүрээлэн, Баатруудын цогцолбор, усан оргилуурт цэцэрлэгт хүрээлэнлэн зэрэг түүх, соёлын, байгалийн дурсгалт газруудыг бүтээж тохижуулав.

4. Эрчимтэй хөгжлийн суурь болсон-Дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалтууд - Мөрөн суманд Дулааны станц, био-бүрэн цэвэрлэх байгууламж, Могойн голын нүүрсний уурхайд түшиглэж цахилгаан станц барих эхлэл тавигдаж ТЭЗҮ, зураг, төсөв нь хийгдлээ. Хэвтээ босоо тэнхлэгийн замуудын ажилд дэвшил гарч, аймгын нисэх буудлыг Олон улсын нислэх болгох зорилгоор өргөтгөлийн ажлуудыг эхлүүлж, Мөрөн суманд 3,9 км хатуу хучилттай авто зам тавьж, Эгийн голын төмөр бетон гүүрийг ашиглалтанд оруулж, Идэрийн голын гүүрийн ажлыг эхлүүллээ.

5. “Оюунлаг-Хөвсгөл” - Ерөнхий боловролын 13-н сургуулийн тэгш ой тохиож түүнийг угтсан олон бүтээлч ажил, хөрөнгө оруулалтууд хийгдэв. Мөрөн суманд 928, Галт, Жаргалант сумдад 640-н хүүхдийн сургууль шинээр ашиглалтанд оруулж, “Оюунлаг-Хөвсгөл” боловсролын хөгжлийн хөтөлбөр батлав. Мэргэжлийн хичээлүүдийн улсын олимпиадаас 16 медаль авч, математик, технологийн хичээлээр багаараа Улсын аварга боллоо.

6. Хүний хөгжилд - хөрөнгө оруулалт: Хүүхдэд – хүүхдийн ордон, Залуучуудад – Соёл, спортын цогцолбор Эхчүүдэд – 50 ортой төрөх эмнэлэг, эхчүүдийн амрах байр Ахмад настан – Ахмадын ордон, ахмадын сувилал , чийрэгжүүлэх төв Малчдад – Ноос, ноолуурын үйлдвэр, ЖДҮЭ- хөнгөлөлттэй зээл 2,2 тэрбум

7. Нутгийн зөвлөл-хөгжлийн жигүүр - Нутгаа гэсэн иргэдийн халуун сэтгэл, хандив дэмжлэг идэвхитэй өрнөж хөгжилд хөтлөх хос далавчтай болов. Нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд үнэтэй хувь оруулж буй хүмүүсд Аймгийн дээд шагнал /Хөвсгөлийн хүндэт иргэн, Чингүнжавын одон, Хөвсгөлийн бахархал/ -ууд олгов

8. Соёл урлагийн олон арга хэмжээ -Олон ястны урлагийн наадам, - Тусгаар тогтнол-газар шороо яруу найрагийн наадам - “Шадар ван” жүжиг тавьж, музьей, номын сан ашиглалтанд оруулав

9. Хөдөө аж ахуйн салбарын дэвшил - Өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр малчин өрхөд санамж бичиг, сумдад албан даалгавар хүргүүлж, сум тус бүрийг аймгийн хэлтэс, агентлагуудад хариуцуулан ажилласнаар үр дүн дээшлэв Мөн 1000 цааны баяраа тэмдэглэж, аймгийнхаа гурлын хэрэгцээг бүрэн хангах буудай хураан авлаа.

10. Хамтдаа хөгжив – Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд аймгийн “Үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийг батлаж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлттэй зээлийг үргэлжлүүлэн, ботид үр дүнд хүрч, мөн ”Лидер”, “Тэнхлэг”, “Тэвхэн”, “Хөвсгөл хүнс”, “Аяны жолоо”, “Агар-эрдэнэс” зэрэг компаниуд аймаг орон нутгийн хөгжил, өнгө үзэмж, үйлчилгээний чанар, ажлын байр, татварын орлогыг нэмэгдүүлсэн томоохон хөрөнгө оруулалтуудыг өөрсдийн хүчээр хийж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.