Б.Бат-Эрдэнэ: “Сентерра гоулд”-ын захирал энэ хуулийг хүчингүй болгуулна гэж байсан
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сав бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль буюу бидний нэрлэж заншсан "уртнэрт"хуулийн хэрэг УИХ-ын зарим гишүүн хуулийн төсөл өргөн барьсан. Гэвч түүнийг нь Байгаль, орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэлгүй, жагсаалтаас хассан. Энэ хоёр хуулийн ялгаа юунд байгааг хуулийн төслүүдийг санаачилсан Б.Бат-Эрдэнэ асуулаа.
-"Урт нэрт" хуульднэмэлт,өөрчлөлторуулахаар УИХ-ын нэр бүхий гишүүд Байнгын хорооны хуралД оруулж ирснийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан нь ямар учиртай юм бэ?
-Ингэхээс өөр арга байхгүй. Ерөнхийдөө энэ хууль хэрэгжиж эхлээд жил хагас болж байна. Энэ хооронд ямар ажил хийсэн, ямар үр дүн гарснаар Ерөнхий сайд С.Батболдод асуулга тавьсан. Одоо хүртэл хариу алга. Энэ "урт нэрт" хууль маш тодорхой гарсан юм. Өнөөдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд манай оронд хэрэгжиж байгаа хууль, тэр дундаа ашигт малтмал, байгаль орчныг хамгаалах тухай хуулиудыг дагаж мөрдөх учиртай. Түүнийг нь харгалзан нөхөн төлбөр олгож байж, лицензийг цуцлах ёстой. Гэтэл харьяалах яамд гол мөрнийхөө хилийн заагийг тогтоож чадахгүй болохоор лиценз цуцлах боломжгүй гээд байгаа юм. Тэгсэн хэрнээ хилийн зааг дотроо хууль зөрчөөд 192 тусгай зөвшөөрөл дахин олгочихсон. Нөгөө талаас нөхөн төлбөр төрөөс олгоно гэдэг чимээнээр ажилтай, ажилгүй нь мэдэгдэхгүй, аж ахуйн нэгжүүд нөхөн төлбөр авна гээд явж байна. Энэ бүх ойлгомжгүй байдлаа цэгцэлж, хуулиа биелүүлсэн эсэхийг харж байж дараагийн үйл ажиллагаандаа орох ёстой.
-Та төрөөс нөхөн олговор олгоно гэдгийн эсрэг байгаа юмуу?
-Дээр хэлсэн бүх зүйлээ нарийвчлан тогтоовол бид гадны компаниудад мөнгө өгөх биш тэднээс асар их хэмжээний мөнгө авах асуудал гарч ирнэ шүү. Үүний цаана гаднын компанийн эрх ашиг, тэд өөрсдөдөө манай хуулийг тааруулах гэсэн сонирхол явж байгаа. Тодорхой хэлбэл, Бороогийн хамаг алтыг авсан "Сентерра гоулд" ХХК-ийн захирал хууль гарсны дараахан "Бид хүчингүй болгуулна. Үүндээ ч бүрэн итгэлтэй байна. Хэрхэн хийхээ ч тохирчихсон" гэж байсан. Энэ нь одоо биелээд, ийм хуулийн төсөл болоод орж ирж байхгүй юу. Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачилсан гишүүд бүгд анх хууль батлахад дэмжиж саналаа өгсөн гишүүд ингэхээр цаанаасаа тодорхой ашиг сонирхол, лоббигоор хуулийн төсөл өргөн барьсан нь харагдаж байна.