Уул уурхайн сайд Д.Ганхуяг УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барилаа.
2013.09.10

Уул уурхайн сайд Д.Ганхуяг гурван хуулийн төсөл өргөн барив

Уул уурхайн сайд Д.Ганхуяг УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барилаа.

Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилтийн талаар 2013 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Хуралдааны тэмдэглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын 34 дүгээр захирамж гарч Уул уурхайн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хуралдаад Дэд ажлын хэсэг байгуулан хилийн зааг, нөхөх олговор, орон нутаг, иргэдийн байр суурь, хөрөнгө оруулалт, банк санхүү болон эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, хууль, эрх зүйн чиглэлээр судалж дүгнэлт гарган цаашид авах арга хэмжээний саналын хамт Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 16, 23, 30-ны өдрийн хуралдаануудад танилцуулсан.

Засгийн газрын хуралдаанаас Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулан танилцуулахыг чиглэл болгосны дагуу “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийг баталсан. Хуульд, дагаж мөрдөснөөс хойш 5 сарын хугацаанд багтаан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар заасан боловч хуулиар хориглосон талбайн хилийн заагийг тогтоох ажил удааширснаас энэ заалт хэрэгжээгүй юм.

Мөн Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагт хамаарах алтны шороон ордуудын 242 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэхэмжилсэн 222,5 тэрбум төгрөгийн нөхөх олговор, түүнд хөндлөнгийн аудит хийх зардлын санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй байснаас хуулийн хэрэгжилт удааширч өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжээгүй байна.

Үүний дараа 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас /хуучин нэрээр/ тогтоосноор гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд баталсан. Эдгээр талбайд хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай нийт 909 хайгуулын тусгай зөвшөөрөл, 427 ашиглалтын тусгай зөвшөөрөл тоологдсон.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчид

Хүснэгт 1.

Хөрөнгө оруулалт

Ашиглалтын

Хайгуулын

Нийт

Тоогоор

Т/З

ААН

Т/З

ААН

Т/З

ААН

Гадаадын 100%

91

53

257

122

348

161

Хамтарсан

33

25

73

46

106

67

Дотоодын

303

226

579

410

882

599

Нийт

427

304

909

578

1336

827*

* - давхардаагүй тоогоор

Зөвхөн тусгай зөвшөөрлүүдийн төлбөр, хайгуулын талбайд оруулсан хөрөнгө оруулалтын зардал 659.5 тэрбум төгрөг (хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр 155.5 тэрбум, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 52.2 тэрбум, геологи, хайгуулын ажлын зардал 451.8 тэрбум төгрөг, ам.долларын ханшийг 1480 төгрөгөөр тооцов) байх тооцоо гарч байна. Тусгай зөвшөөрлийг цуцлах тохиолдолд хамгийн багадаа ийм хэмжээний нөхөх олговор улсын төсөвт ачаалал болж ирэх юм.

Уул уурхайн салбарт хийгдэх гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 33 хувиар буурсны 6.6 хувь нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг батлахдаа тооцоо судалгаа дутуу хийгдснээс шалтгаалж хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлолыг бий болгосонтой холбоотой гэж үзэхээр байна. Мөн салбараас төсөвт орох орлогын хэмжээ буурсан нь энэ хуультай тодорхой хэмжээнд хамааралтай байна. Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолд хамрагдсан алтны шороон ордуудын үйл ажиллагааг зогсоосноор алтны салбараас улсын төсөвт оруулах орлого 20 хувиар буюу 30 гаруй тэрбум төгрөгөөр буурсан байна.

“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хуулийг хэрэгжүүлэх боломжтой болно. Хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах болон дуусгавар болох хүртлэх хугацаанд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах журам, гэрээний загварыг Засгийн газар батлахаар өөрчлөлт оруулна. Хуулийг дагаж мөрдөхөөс өмнө болон хойно олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл, түүн дээр олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэ журмаар зохицуулахгүй болно.

Тусгай зөвшөөрлийн тухайд нийт нутаг дэвсгэрийн 0.6 хувьд 1274 ашиглалтын, 10.8 хувьд 2053 хайгуулын, нийт 11.4 хувьд 3327 тусгай зөвшөөрөл олгогджээ.

Нэмэлт, өөрчлөлтөд хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн хилийн заагт хамаарах хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх өргөдөл гаргавал онцгой бүсэд үйл ажиллагаа явуулах шаардлагыг хангасан эсэхийг судлан үзэж мэргэжлийн байгууллагас гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулахаар тусгасан.

Үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлт гаргаагүй болон холбогдох шаардлагыг хангаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нөхөх олговоргүй цуцлах заалт орууллаа.

Монгол орны ойрын ирээдүйн эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбарт дээрх өөрчлөлт дараах үр, нөлөөг үзүүлнэ гэж үзэж байна. Үүнд:

  • “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
  • Уул уурхайн үйлдвэрлэлд өртсөн байгаль орчин нөхөн сэргээгдэж, хуулиар хориглосон талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгогдохгүй болно.
  • Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон байгаль орчны төлөөх иргэний нийгмийн байгууллагууд харилцан ойлголцолд хүрч, хамтран ажилладаг болно.
  • Хууль батлагдахаас өмнө олгогдсон 346 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд олгох байсан нөхөх олговрын асуудал шийдэгдэж төсвийн дарамт тодорхой хэмжээгээр буурна.
  • Хуулийн үйлчлэл тодорхой болсноор хүлээсэн байдалтай байсан хөрөнгө оруулагчдын эргэлзээ арилж уул уурхайн салбарт хийгдэх гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
  • Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулах орлого нэмэгдэнэ.

Хамгийн том үр дүн нь гол мөрний урсац бүрэлдэх эх хамгаалагдах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг зогсоох, цаашдаа ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг зогсоох нөхцөл бүрдэж, хууль улсын төсөвт ачаалал, хүндрэл харьцангуй багатайгаар хэрэгжих боломж бүрдэнэ.

Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар

Хуулийн төсөл батлагдснаар дараах эерэг үр дүнгүүд гарах юм. Үүнд:

  • “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
  • Уул уурхайн үйлдвэрлэлд өртсөн байгаль орчин нөхөн сэргээгдэж, хуулиар хориглосон талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгогдохгүй болно.
  • Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон байгаль орчны төлөөх иргэний нийгмийн байгууллагууд харилцан ойлголцолд хүрч, хамтран ажилладаг болно.
  • Хууль батлагдахаас өмнө олгогдсон 346 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд олгох байсан нөхөх олговрын асуудал шийдэгдэж төсвийн дарамт тодорхой хэмжээгээр буурна.
  • Хуулийн үйлчлэл тодорхой болсноор хүлээсэн байдалтай байсан хөрөнгө оруулагчдын эргэлзээ арилж уул уурхайн салбарт хийгдэх гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
  • Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулах орлого нэмэгдэнэ.

Хамгийн том үр дүн нь гол мөрний урсац бүрэлдэх эх хамгаалагдах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг зогсоох, цаашдаа ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг зогсоох нөхцөл бүрдэж, хууль улсын төсөвт ачаалал, хүндрэл харьцангуй багатайгаар хэрэгжих боломж бүрдэнэ.

Дагалдан өөрчлөгдөх хууль, тогтоомж

  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль