Сүүлд нь хууль л буруу гэж хууль руугаа бүхнийг чихэж байна
2009.10.17

Сүүлд нь хууль л буруу гэж хууль руугаа бүхнийг чихэж байна

Эрхэм гишүүнтэй цөөн хором ярилцлаа.


Тэрээр гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, иргэдээ дуу хоолойгоо нэгтгэн хамтран ажиллахыг уриаллаа.

-Гол мөрний эх, усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон хууль гараад удаагүй байна. Эндээс хоёулаа яриагаа эхэлье!

-УИХ-ын хаврын чуулганаар Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль баталж гаргасан. Их хурал 55 дугаар тогтоол гарган, Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос дээрх хуулийн хэрэгжилтэд хяналт тавъж ажиллах ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсгийг байнгын хорооны дарга ахлаад, бидний нэр бүхий гишүүд гишүүдээр нь орсон. Ажлын хэсгийн ажиллах удирдамж чиглэл маш тодорхой. Гол зорилго нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон УИХ-ын 2009 оны 55 дугаар тогтоолын биелэлтэд хяналт тавьж, холбогдох хууль тогтоомжоор Засгийн газрын эрх бүхий байгууллагуудад олгосон эрх, үүргийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, зохих үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхтэй холбогдсон санал, зөвлөмж боловсруулах юм.

-Хуулийн хэрэгжилт хэр байна вэ?

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний яамнаас албан тоот ирж байна. Эрчим хүчний яам энэ дээр саналаа бүр тодорхой хэлсэн. Өнөөдөр байдал ямар байна гэхээр тухайлбал, Ашигт малтмалын газар, Ойн газрын дарга, мэргэжилтнүүдтэй 2009 оны наймдугаар сарын 7-ны өдөр уулзаж, солбилцол, хилийн заагийг нарийвчлан тогтоох талаар тохиролцож, геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргад 2009 оны наймдугаар сарын 14-ний өдөр 6/34/49 тоот албан тоот хүргүүлсэн. Ойн газраас ямар нэгэн хариу ирүүлээгүй тул 2009 оны есдүгээр сарын 8-ны өдөр дахин албан бичиг хүргүүлсэн. Тэгтэл Ойн газраас ирүүлсэн 2009 оны есдүгээр сарын 7-ны өдрийн 1/755 тоот албан бичиг, хавсралт материал болон кампакт дискийг үзэж танилцахад талбайн хилийн заагийн солбилцол нь Ашигт малтмалын тухай хуулийн шаардлага хангаагүй, мэдээллүүд нь хоорондоо зөрүүтэй байсан. Мөн зарим аймгийн ойн сангийн ялгарлын заагийг 2009 оны 11 дүгээр сард, Сэлэнгэ аймгийн ойн сангийн, ойн тархалтын зургийг 2010 онд бүрэн хэмжээгээр дуусгах талаар дурдсан байсан. Иймд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг албан ёсоор эцэслэн гаргах ажил удаашралтай хийгдэж байгаа. Энэ асуудал явахгүй байна. Албан газрууд бие бие рүүгээ албан тоот шийдээд. Ажил хариуцаж байгаа төрийн албаны улсуудыг хүнд сурталтай гэж би ойлгож байгаа.

-2010 оныг хүлээсээр байтал багагүй хугацаа алдах нь ээ дээ?

-Энэ зураг гараагүй байхад хичнээн лиценз цуцлах талаар яриад нэмэргүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс нөхөн төлбөр гаргах боломжгүй. Хамгийн эхлээд Усны хэрэг эрхлэх газар, Ойн газар хоёр чинь ойн сангийн хилийн зааг гэж юу юм, гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс гэж юугаа хэлээд байгаа юм гэхчилэн хилийнхээ зааг, солбилцол, нарийн бүхнийг гаргаж өгөх ёстой. Их хурлаар энэ хуулийг хэлэлцэж байхад хоёр cap гаруй бид баруун, зүүн дээрээ гарсан шүү дээ. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулаад, хамтарч ажилласан. Ажил хийхэд үнэхээр хундрэлтэй байгааг ойлгож байна. Гэхдээ энэ ажлыг түргэлэх хэрэгтэй. Би одоо Ойн газар, ялангуяа Усны хэрэг эрхлэх газар дээр тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгж байгууллагууд маш хүчтэй ажиллаж байна гэсэн мэдээлэл авч байна. Яагаад гэвэл зарим нь тэр зураг солбилцол, хилийн зааг дотроос өөрийнхөө эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг гаргуулахын тулд. Зарим нь өөрсдөө өрөм тавьж үзээд, эндээс өөдтэй юм гарахгүй нь гэдгээ мэдээд оруулсан хөрөнгөө нөхөн төлбөрт багтаахын тулд нөгөө хилийн зааг зурваст оруулах гэж бужигнаад ажил урагш нь явуулахгүй гацаагаад байна гэсэн мэдээлэл ирж байна.

-Таны санаачлан батлуулсан хуулийг ард түмэн хэрхэн хүлээн авч байна вэ?

-Их хурал, бидний гаргаж буй хуулийг байгаль орчны сүйрэл ойрхон энэ үед зөв бодлого байна гэж хүмүүс үнэлж байгаа. Намайг . хөдөө орон нутагт явж байхад захын малчин өвгөн хэлж байна шүү дээ. “Хүү минь, биднийг уух устай үлдээх төрийн хууль гарлаа. Цаадуул чинь замаас нь зувчуулна шүү. Энийг л нэг хэрэгжүүлж өгч үзээрэй” гэж. Үцэхээр төр бодлогоороо хүн амынхаа ундны усны хэрэгцээ, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах аюул сүйрлээс гаргахаар, алдаагаа зассан том хууль гаргасан шүү дээ. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхгүй байх, тусгай зөвшөөрөлтэй өнөө хөрөнгө мөнгөтэй улсууд чинь зүсэн зүйлээр дайрч байгаа. Бат-Эрдэнийг хамгийн хэрэггүй хууль санаачлан гаргаад, хуулиа батлууллаа гээд. Одоо сурсан зуршлаараа эргүүлээд хууль л буруу гэж байна. Бид 68 хувийн татварын хууль гаргаад алтныхнаас нэг төгрөг олж авч чадаагүй шүү дээ. Сүүлд нь хууль л буруу гэж хууль руугаа бүхнийг чихэж байна. Түүнтэй адил гол морний эх, дагуу алтаа угааж байгаа компаниуд хичнээн мянган хүний амь амьдралыг сүйдүүлэх аюул ойр байна. Тийм учраас танай сониноор дамжуулж Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гаргахад, төсөл боловсруулах, хэлэлцүүлгийн явцад хамтран ажилласан, ордны гадаа долоо хоног өлсгөлөн зарлаж байсан, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нөхдүүд та нар минь хаана явна, ирээч, дуу хоолойгоо нэгтгээч, хэдүүлээ шахаж шаардахгүй бол болохоо болилоо гэдгийг хэлмээр байна.

-Ажлын хэсгийнхэн хэдийд дүнгээ гаргаж танилцуулах вэ?

-Ирэх 11 дүгээр сард багтаан байнгын хорооны удирдлага болон хуралдаанд танилцуулж, гарсан шийдвэрийг Засгийн газарт хүргүүлнэ.

-Хот, хөдөөгүй усны хомсдолд орох нь гэж ярьж байна. Та энэ талаар ямар бодолтой явна вэ?

-Усны талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэгдсэн бодлого гаргаж үйл ажиллагаа явуулна гээд тов тодорхой заасан байгаа. Бид ер нь нэгд, хоёрт, гуравт энийг хийх ёстой гээд ер нь юмыг дэс дараалалтай, эхнээс нь цогцоор хийх учиртай. Гол мөрнийхөө урсац бүрэлдэх тэр эхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бид бүрдүүлсэн. Тиймээс давын өмнө бид энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой. Дараагаар нь гол мөрнийхөө голдрилын дагуу усыг нь тогтоон барих, нөөцийг нь нэмэгдүүлэх, гол мөрний урсацад тохируулга хийнэ гээд байгаа инженерийн байгууламжаа хийх хэрэгтэй. Дараа нь усны нөөц нэмэгдээд, өөр бүс нутаг руу бизнесийн арилжааны зориулалтаар ашиглах бололцоотой бол тэр говь руугаа, Хангай, Шивээ овоо руугаа ч байдаг юм уу тэр ажлаа хийх хэрэгтэй. Их хурлаас баталж гаргасан хууль нь хугацаандаа хэрэгжихээргүй байж байтал Шивээ овоогий.н орд газрыг түшиглүүлсэн нүүрсний цахилгаан станцыг байгуулахад усны эх үүсвэрийг Хэрлэнгээс татна гээд Хятадын компани оччихсон судалгааныхаа ажлыг эхлээд байж байна. Бид чинь юмыг дандаа хойноос нь, дандаа болохгүй талаас нь хийж эхэлдэг, ийм л гажиг тогтолцоо байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, эхлээд гол мөрнийхөө эхийг хамгаалчих, дараа нь тэр юмаа хий, гуравдугаарт нъ Шивээ овоод ус татах юм уу яах юм гэж байтал одоо гурав дахиас нь шууд эхэлж байгаа байхгүй юу. Хэрлэн гол төслийг хэрэгжүүлж байх үед хэлж байсан сайхан үгээ хэлээд л тэнд сууж байна. Тэгээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Шивээ овоо руу ус тат гэсэн гэж худлаа хэлж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тэр талаар нэг ч өгүүлбэр байхгүй. Би дандаа Хэрлэн гол, байгаль орчны л тухай асуудал ярьдаг. Байгаль орчны сайд байр сууриа маш тодорхой илэрхийлсэн шүү дээ.

-Юу гэлээ?

-Эрдэмтэд хуралдаж чуулаад, дүгнэлт гаргасан. Хэрлэн гол төслийг бид хэрэгжүүлэхгүй. Харин Хэрлэн мөрний урсацад тохируулга хийнэ. Хэрвээ тохируулга хийх юм бол Хэрлэн мөрнийг өөрийг нь тэтгэхэд л зориулна. Тэрнээс өөр нутаг бүс рүү шилжүүлэх ямар нэгэн санаа байхгүй шүү гэж хэлсэн. “Б” танхимд байх, “За Байгаль орчны сайд аа, та энэ үгээ дахиж хэлээд протоколд тэмдэглүүл гэж би шаардаж байсан. Тэгэхэд “Би тэмдэглүүлнэ. Тэмдэглүүлэхээс гадна танд дүгнэлтээ ирүүлнэ” гэсэн. 2009 оны зургадугаар сарын 15-ны өдөр 40 гаруй эрдэмтэн чуулж хуралдсан юм байна. Тэндээс дүгнэлт гараад, тэр дүгнэлтийн 11 дүгээрт “Хэрлэн голын урсацын тохируулгыг зөвхөн голын дагуух сав газарт хийж, байгалийн хувьсалт өөрчлөлтийн жамаар голын урсац сүүлийн 10-20 жилд ихээхэн буурч байгааг тогтворжуулах үндсэн зорилготой хэрэгжүүлнэ” гэж заасан байгаа. Гэтэл Усны хэрэг эрхлэх газрын дарга Бадрах гэдэг хүний зөвшөөрлөөр хятадын компаний 50 гаруй хүн, 20 гаруй монгол гэр бариад Хэрлэн мөрний усыг татна гээд судалгааны ажил хийгээд байгаа. Үүнийг холбогдох хүмүүст нь сайн хүргэж өгөөрэй. Хоёрт, байгаль орчны чиглэлийн нөхдүүдэд хамтарч ажиллахгүй бол болохгүй нь гэдгийг хэлье.

-Ажил удаашруулж байгаа хумүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй юм байна?

-Хариуцлага үнэхээр дутагдаж байна. Ят энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байх үед бид энэ хариуцлагын тухай муудах сайдах, барилцах дээрээ хүртэл тулж байсан. Бүр онцолж хэлбэл, аж ахуйн нэгж байгууллагууд тусгай зөвшөөрлөө нэг бол хилийн заагт оруулах, нэг бол хилийн заагаас гаргах ажил тэнд оволзож байна. Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай ч холбоо байхгүй. Тийм учраас тэр нөхдүүдтэй тооцдог хариуцлага байвал тооцож, шахаж шаарддаг хөшүүрэг байдаг бол шахаж шаардах цаг болжээ гэдгийг хэлж байгаа.

-Хууль ч нөлөөлж байгаа байх. Компаниуд бушуухан л алтаа ухаж аваад явахыг зорьж байх шиг?

-Тийм. Тэр байтугай “Бороо гоулд”-ын нөхдүүд Гацуурт гэдэг компаниас Гацууртын ордыг худалдаж аваад, орд газрын ой модыг хяргаж байгаа мэдээлэл хүртэл надад ирж байгаа. Тэр нөхдүүд ойн сан бүхий газар байхгүй байсан гэдэг утгаар мод руу нь дайрч байгаа юм. Нэг зүйл нэмж хэлэхэд, нинжа гэж 10, 20 мянган хүний асуудал ярьдаг. Тэд нарын буруу биш. Дээр нь тэднийг барьж байдаг хэдхэн улс байна. Тэднийх нь дээр мэргэжлийн, алтны уул уурхайн компаниуд байна. Энэ компаниуд чинь бүр гаршсан. Эзэмшиж байсан газар нутагтаа нөхөн сэргээлт хийхгүй, төрөөс шаардаад эхлэхээр зэрэг олборлолт хийж байсан газраа хувийн жижиг компани, нинжа буюу гар аргаар алт олборлодог улсуудад худалдчихдаг. Тэгээд хариуцлага тооцох, араас нь хөөцөлдөх юм байхгүй. Одоо эд нар яаж хийж байгаа вэ гэхээр яг тэр туршлагаараа. Хүн болгон шахуу Америкийн 3000 ам.долларын, хятадын 800 ам.долларын үнэтэй алт эрэгч хэрэглээд л явж байна. Хаана юу байгаа судалгааг мэргэжлийн хүмүүс, геологичид мэдэж байгаа. Тэд “Энэ газар тэдэн метрийн дор тийм илэрц бий” гэж хүмүүсийг турхирдаг. Дээр нь “Хөвсгөлийн Шишгидэд шагайн чинээ алт олж байна” гэх мэтчилэн цуу тараадаг. Тэгэхээр чинь өнөө 10, 20 мянган нинжа гэгддэг rap аргаар алт олборлогчид чинь бүгдээрээ ордог.

-Хуулийг эсэргүүцэх юм уу?

-Хуулийг эсэргүүцэж, ил цагаан хэлж байгаа. Наад хууль чинь хамгийн буруу болсон. Нинжа нарыг өөгшүүлсэн, жинхэнэ Монгол орныг сүйтгэх хуулийг та нар гаргалаа гэж. Гэтэл тэрийг нь хэн хийх гээд байна вэ гэхээр нөгөө алтны компаниуд, нөгөө л нэг уул уурхайн буруу сэтгэлтэй ганц нэг мэргэжилтэй хүмүүс. Тиймээс энэ асуудалд төр үнэхээр хүч, хуулиа хэрэгжүүлэх механизм байдаг л юм бол түүнээ гаргаж хийгээч. Тэгэхгүй бол болохоо байлаа гэдгийг хэлэх байна.

-Таныг “Анод банк”-нд өртэй, өрөө төлөхгүй байгаа гэсэн асуудал яваад байна?

-Сая би хөдөө орон нутагт явж байгаад ирлээ. Гэтэл сонин дээр намайг “Анод банк”-наас зээл авсан гэж бичсэн байна. Бүх юм хуультай номтой. Монгол оронд чинь банк, санхүүгийн тогтолцоо бий болсон, барьцаа баталгаатай. Барьцаагаа үнэлээд, журмаар нь авдаг шүүдээ. Надад “Анод банк”-нд нэг ч төгрөгийн өр байхгүй. Тэр сургууль соёлыг байгуулахдаа 300 сая төгрөг зарсан, зээлсэн асуудал надад огт байхгүй шүү.

-Бас “Аэриа монголиа” компанитай холбоотой асуудалд ямар хариу өгөх вэ?

-Аэриа монголиа гэдэг компанийг анх үүсгэн байгуулахад бид өөрийнхөө хөрөнгө мөнгийг чадах чинээгээрээ оруулаад, барьцаалах газар нь барьцаалаад, анхнаас нь байгуулж явсан. Тэгээд би улс төрийн албанд шилжээд, албан ёсоор компанийхаа хувьцааг худалдаж, бусдад шилжүүлсэн. Монголдоо нэртэй төртэй Моннис компани худалдаж авсан. Худалдаж авсан бүх баримт нь хууль номоороо, хувь хүний орлогын албан татвар гэхчилэн харьцдагтай нь харьцаад, миний хөрөнгө орлогын мэдүүлэгт зарсан барьсан бүх мэдээлэл тусаад явж байгаа, ийм зүйл шүү. Би өөрөө Монгол оронд мөрдөгдөж байгаа хууль цаазыг сахин биелүүлэхээс гадна өөрийн олсон хүмүүжил, монгол хүнийхээ ёс жудаг, ёс зүй гэдэг юмыг насан туршдаа сахиж явна. Ажил бизнес хийсэн ч би алт, ан амьтан, амьтны амь, мах, малтай холбоотой асуудалд огт оролцохгүй гэсэн тангарагтай тамсагтай. Би энүүгээрээ л явна. Дээр нь бидэнд суулгаж өгсөн, монгол хүний үндсэн үзэл байна шүүдээ. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж. Би өртэй байхыг хэзээнээсээ үздэггүй. Надад ерөөсөө банк санхүүгийн байгууллага битгий хэл хувь хүн, найз нөхөддөө тавьсан нэг ширхэг ч төдий өр байхгүй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.