Д.Ганхуяг: Тавантолгойн ордод үлдээсэн дөрвөн хувьд нийт нөөцийн 20 хувь нь бий
2011.04.11

Д.Ганхуяг: Тавантолгойн ордод үлдээсэн дөрвөн хувьд нийт нөөцийн 20 хувь нь бий

Ашигт малтмалын тухай хууль хэрэгжихгүй байгаагийн шалтгааныг жижиг эрх ашигтай холбож буйгаа УИХ-ын гишүун Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр, С.Эрдэнэ нар онцлов. Тэд өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Тус хуульд заасны дагуу аливаа ашигт малтмалын ордод хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол төр 34 хүртэлх, улсын хөрөнгөөр хайгуул хийсэн бол 50-иас дээш хувийг эзэмшдэг. Гэтэл энэ заалт хэрэгжихгүй байгаа аж. Энэ талаар гишүүн Д.Ганхуяг "Ашигт малтмалын тухай хуулийг 2007 онд баталсантай холбогдуулан УИХ-аас 27 дугаар тогтоол гаргасан.Түүнд дурдсанаар бол стратегийн 15 орд манайд бий. Үүнээс зөвхөн Оюутолгойн ордод л хувийн хэвшлийн хөрөнгөөр хайгуул хийсэн байдаг. Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын 50-иас дээш хувийг төр эзэмших ёстой ч энэ заалт хэрэгжсэнгүй. Төрийн мэдлийн хэд хэдэн ордын лиценз хувь хүмүүсийн гарт очсон байна. Тавантолгойн ордын талбайн дөрвөн хувийг үлдээсэн тэж Ерөнхий сайд мэдэгдсэн.
Гэтэл энэ хэсэгт нийт нөөцийн 20 хувь ногдож байна шуү дээ. Ард түмнийг хохироож байна. Хууль, тогтоол гараад удаж байхад Засгийн газар төрийн мэдлийн хувь хэмжээг одоо болтол тогтоогоогүй" гэлээ. Мөн Ашигт малтмалын тухай хуулиин тавдугаар зүйлд "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина" гэж заасан. Үүнийг хэрэгжүүлж, Төмөртэйн орд, "Энержи Ресурс" зэрэг компанийн 10 хувийг арилжах ёстой хэмээн Ц.Шинэбаяр мэдэгдэв.Хуулийг хэрэгжуүлэхийг тэд Засгийн газраас шаардаж, Д.Зоригт сайдад хариуцлага тооцох ёстой гзж үзлээ. Хэрэв хуулиа хэрэгжүүлэх талаар ажиллаж, салбарын сайдад арга хэмжээ авахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.