2013.04.29

Б.Лхагважав: Босго тавихаасаа илүү бүгдээрээ НӨАТ төлөгч болох ёстой

 “Урбанек” ХХК-ийн захирал, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Б.Лхагважав

НӨАТ бол өнгөрсөн жилийн сонгуулиас хойш цоохор морины наймаа шиг болчихсон. 100, 200 сая гээд. Анхны 10 саяын босгийг би Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оруулсан. Тухайн үед цэцийнхэн энэ механизмыг сайн ойлгоогүй ч дараа нь ойлгоод гаргаж тавьсан.

Удахгүй сайхан замд орно гэдэгт итгэлтэй байна

Босго тавихаасаа илүү аж ахуй эрхэлж байвал бүгдээрээ НӨАТ төлөгч болох ёстой, эцсийн хэрэглэгчид мөнгийг нь буцааж өг. Компанид биш.

Одоо манай улс эдийн засгийн хямралын өмнө зөөлөн бодлого барих хэрэгтэй. Удахгүй сайхан замд орно гэдэгт итгэлтэй байна. Би ирээдүйгээ өөдрөгөөр харж байгаа