Ангийн улиралд чонотой “бүжиглэх” хэрэгтэй
Анхандаа бид чоно ирэхээс айдаг байлаа
Дараа нь бид чонотой бүжиглэх хэрэгтэй болсон
Харин одоо бид өөрсдөө чоно байхыг хүсч байна.
Энэ сургааль үг монгол улсын эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг илтгэж буй мэт.
2,8 сая хүн амтай манай улс газрын доорхи эрдэс баялгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хүч хавсран, эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа билээ. Жил бүрийн дөрөв, таван сараас уул уурхайд ид бүтээн байгуулалт өрнөдөг нь ёстой л ангийн улирал эхэлж буй мэт байдаг.
Монголчууд хүчирхэг болохын тулд эхлээд гадна, дотны хөрөнгө оруулагч чононуудтай хүссэн, хүсээгүй бүжиглэх хэрэгтэй. Бүжиглэж ч байгаа.
Гэтэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр уул уурхайн салбарын компаниуд, ажилчдад арилжааны банкууд зээл олгохоос цааргалах болжээ. Учир нь уул уурхайн бүтээгдэхүүний экспорт багасч, үнэ буурсан нь үүнд нөлөөлөв.
Өнөөдөр нүүрс, төмөр, жонш олборлож экспортод гаргадаг компанийхан үгээ хэлж сууна. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртэйн орд, Монголросцветмет нэгдлийн Бор-Өндөр зэрэг газрууд олборлолтоо зогсоожээ. Ангийн улиралд уурхай зогсоно гэдэг сайн зүйл биш.
Энэ талаар салбарын компаниудын байр суурийг сонирхсон юм.
Төмрийн хүдэр олборлолтын “Эрдэс холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Нацагдорж:
“Эрдэс холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Нацагдорж
"Олборлолтын уурхай ашиггүй болоод үйлдвэрлэлийн зардал, экспортын татварын дарамтаас болж зогсоход хүрлээ. Одоо ажилчдаа алдахгүйн тулд цалин тавих хэмжээнд бүтээгдэхүүн гаргаж, маш бага хэмжээгээр экспортолж байна" гэв.
Тус компанитай адил төмрийн хүдрийн арваад уурхай бүгд хэмнэлтийн горимд шилжсэн бөгөөд бүсээ чангалах тактик руу оржээ. Харин энэ үеийг нүүрс олборлолтын “Монголын алт” ХХК даван туулахын тулд бололцоотой бүх арга хэмжээг авч байгаа ч цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулна найдвар бага байгааг хэлсэн юм.
Тэдний борлуулалтын хэмжээ буураагүй ч орлого нь 30 гаруй хувиар багассан гэв.
"Харин жонш олборлолтын “Монголчехметаль” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Амгалан":
“Монголчехметаль” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Амгалан
“Сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдал экспортын бүтээгдэхүүний жишиг үнэ, түүнд ногдох татварын дарамттай холбоотой. Мөн гадаад худалдан авагчид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн худалдан аван сонирхолтой болсон. Жоншны хамгийн том үйлдвэр “Бор-Өндөр”-ийн уурхай зогссон гэхээр бусад жижиг үйлдвэрүүд ямар хэцүү байгаа нь ойлгомжтой гэсэн юм.
Үндэсний статистикийн хороо 2013.05 сар /Экспортын гол нэрийн бараа, жил бүрийн эхний сарын байдлаар
Бүтээгдэхүүний төрөл |
2011 он /1-4 сар/ |
2012 он /1-4 сар/ |
2013/1-4 сар / |
|||
Тоо хэмжэ |
Үнийн дүн |
Тоо хэмжээ |
Үнийн дүн |
Тоо хэмжээ |
Үнийн дүн |
|
Нүүрс |
21105.6
|
2,250,046.4
|
5332,7 |
580276,5 |
5007,3 |
338866,6 |
Жоншны хүдэр ба баяжмал |
404 |
94,876.7 |
118,9 |
25,824,4
|
85,6 |
20,387 |
Төмрийн хүдэр |
5753.1
|
437,328.3 |
1977,5 |
141,424 |
1933,1 |
223291,3 |
Доорхи графикт 2011, 2012, 2013 оны эхний 1-4 дүгээр сар хүртэлх экспортын хэмжээг харуулав.
Гурван жилийн харьцуулалтаар эдгээр эрдсийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ буурч байгаа нь тодорхой харагдана. Буурсан шалтгааныг “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал
Н.Алгаагаас тодруулахад: “Борлуулалтын орлогоос давсан жишиг үнэ тогтоож, татвар ногдуулаад байгаа нь дарамт үүсгэсэн. Ийм байдал сүүлийн хоёр жилийн турш явж байна” гэв.
Тэд үнэхээр хэцүү байдалтай байгаа нь үнэн эсэхийг дараах мэдээллээс харцгаая.
№ |
Экспортын бүтээгдэхүүн |
Гэрээний үнэ /ам.дол/ |
СЯ, УУЯ зарласан жишиг үнэ |
Зөрүү /+-/ |
|
1 |
Баяжуулсан нүүрс |
101,0 |
105,98 |
+4,98 |
|
Энержи ресурс |
|||||
2 |
Боловсруулаагүй нүүрс |
|
|||
МАК |
45,6 |
73,53 |
+27,93 |
||
Эрдэнэс Тавантолгой |
56,0 |
73,53 |
+17,53 |
||
Өмнийн говийн элс |
13,8 |
73,53 |
+59,73 |
||
3 |
Төмөр /нунтаг төмөр/ |
|
|||
Алтайн хүдэр |
63 |
121,62 |
+58,62 |
||
Баянгол |
53 |
121,62 |
+68,63 |
||
4 |
Жонш |
|
|||
Флотацын жоншны баяжмал /ФФ-95/ Монголросцветмет |
290 |
399,1 |
+109,1 |
||
Металлургийн жонш Монголчехметалл |
110 |
195,0 |
+85,0 |
||
Эх сурвалж: Монголын Экспортлогчдын холбоо
Дээрх экспортлогчид манай улсын хэмжээнд салбарынхаа томоохон төлөөлөл болсон компаниуд юм. Экспортлогчдын худалдаж буй үнэ засгийн газраас зарлаж буй жишиг үнээс бага байгаа нь илт байна. Гэтэл илүү үнээр нь татвар тооцож авч байгаа нь шударга биш хэмээн экспортлогчид үзэж байгаа юм.
Маргааныг шийдэхийн тулд дундаж үнийг олох хэрэгтэй
Харин энэ талаар Уул уурхайн яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Батхүүгээс тодруулахад:
“Жишиг үнийн асуудлаар хоёр жил маргаж байна. Бид ахин ажлын хэсэг гаргаж, Сангийн яамаар толгойлуулсан. Ажлын хэсэгт хувийн хэвшлээс ч гэсэн төлөөлөл орсон. Тал талаасаа мэтгэлцэж жишиг үнээ тогтоож байхаар зөвшилцсөн. Урьд нь Засгийн газар шийдчихдэг байсан. Нүүрс, төмөр, жонш гурав өөрөө дэлхийн жишиг байдаггүй, тухайн бүс нутагтаа үнэ нь тогтдог онцлогтой. Маргааныг шийдэхийн тулд дундаж үнийг л олох ёстой. Компаниудын саналаар шийдвэл аж ахуй нэгж л өндөр ашиг олно. Гэхдээ монголын ард түмний баялаг учраас нэг талын эрх ашгийг харж болохгүй. Манай улс уул уурхайн олборлолтоо ганцхан нөөц ашигласны төлбөрөөс л татвар авч байна. Төлбөрөө улсдаа ашигтайгаар авахын төлөө ажиллах ёстой. Энэ хоёрын балансыг л барих ёстой” гэв.
Тэгэхээр компаниудын эрх ашиг чухал уу, улсын эрх ашиг чухал уу гэсэн асуулт гарна. Мэдээж улс орны эрх ашиг илүү чухал. Улсаас бүтээгдэхүүнээ түүхийгээр нь гаргахгүй, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээ сайн барьж, түлхүү анхаарах нь зөв. Ингэснээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үнэ ч өндөр тогтож, татварын хэмжээ ч нэмэгдэх боломжтой.
Жишиг үнийн эх сурвалж, аргачлал буруу байгаа нь аль нэг компанийн борлуулалтанд нөлөөлөөд зогсохгүй Монгол улсын экспортын нүүрсний бодлогод сөргөөр нөлөөлж байгаа. Гэрээний бодит үнээс хэт өндөр зөрүүтэй гаргасан жишиг үнэд үндэслэн төрийн байгууллагууд экспортын худалдааны талаар мэдээлэл гаргаж байгаа нь Монгол улсын гадаад худалдааны тэнцэлийг буруу тодорхойлох ноцтой алдаа гаргахад хүргэж байгааг дурдах нь зүйтэй хэмээн Дэлхийн банкнаас мэдээлсэн.
Бодлого тодорхойлогч Уул уурхайн яамны зүгээс дундаж үнийг олох чиглэл барьж байгаа бол экспортлогчдын санал ямар байгааг харья.
Экспортлогчдын саналууд:
Экспортлогч компаниуд |
Санал |
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа |
Хил хүртэлх зардлыг хасч тооцох хэрэгтэй |
Монголын Экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч, Уул уурхайн зөвлөх инженер Д.Галсандорж |
Нүүрсийг Австрали, төмрийг Энэтхэг улсын жишиг үнээр тооцох хэрэгтэй |
“Эрдэс холдинг” ХХК-ийн үйлдвэрийн захирал Л.Нацагдорж |
Үйлдвэрлэлийн өртгийг үндэслэж татвар тооцох хэрэгтэй |
“Монголчехметаль” ХХК-ий дэд захирал Д.Амгалан |
Тээврийн зардлыг хасч тооцвол жишиг үнэ бодит гарна |
“Монголын алт” ХХК-ий Худалдааны газар Aхлах мэргэжилтэн, МХАҮТ-ийн Нүүрсний үнийн зөвлөлийн гишүүн Д.Далайбаяр |
Монгол улс өөрөө боомт тус бүрээр экспортлож бүй нүүрснийхээ шинж чанарт нийцүүлсэн, зах зээлийн судалгаа тооцоонд үндэслэсэн жишиг үнийг тогтоох хэрэгтэй. |
Олсны тэнцвэрийг олцгооё
Олсны тэнцвэрийг олохын тулд хоёр хөлөө ижил хэмнэлтэй байлгаж, бүх
сэтгэл, оюунаараа тайвшран, аль нэг тал руу хэлбийхгүй байх хэрэгтэй.
Хэрвээ экспортлогчдын саналаар явбал тэнцвэр алдаж унах нь гарцаагүй. Монгол улсын ашиг сонирхол гээд дарамталвал бас л унах аюултай. Тиймээс тэнцвэрийг олохын тулд төр хувийн хэвшилтэй зөвшилцлийн ширээний ард сууж, харилцан ойлголцож, маргааныг таслах үнийг л олох хэрэгтэй.
Ангийн улиралд чоно ирэхээс айх бус, чадварлаг бүжиглэх нь чухал. Бүжиглэхийн тулд уян хатан бодлого барьж, өөрсдийн гэсэн аргаар жишиг үнэ тооцох аргачлалыг гаргаж, нэгдсэн стандарт батлах ёстой.
Нэгдсэн стандарт, аргачлалыг гааль, татвар, уул уурхайн экспортлогч компаниуд бүгд хүсч байгаа.
Харин үүний дараа экспортын бүтээгдэхүүний чанарын тухай асуудлыг зайлшгүй тавих ёстой. Хэрвээ чанарыг сайжруулвал бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр борлуулж, өртөг нэмэгдэнэ. Ингэснээр манай улсад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний орлого орно гэсэн үг. Нөгөө талаасаа одоо гаргаж буй төмрийн хүдрийг сайжруулах талаар Уул уурхайн яамнаас тодорхой ажлуудыг хийж эхэлжээ. Тэд нэг далайлтаар бүхнийг хийхийг хүсэхгүй байгаа хэмээн тус яамны уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй хэлсэн юм.
Эхний ээлжинд нойтон баяжуулах үйлдвэрийг барьж, хүдрийн баяжмалын агуулгыг нэмэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дараагийн шатанд ангижруулсан төмөр юм уу, ширэм үйлдвэрлэх ажээ. Ингэснээр ямар ч хэлбэрийн төмөр, төмөрлөгийн бүтээгдэхүүн, ганболд гаргах боломжтой болно гэсэн үг.
Монголын үндэсний 10-иад компани нэгдэж “Монголган” нэгдэлийг байгуулж яаманд тодорхой төсөл ирүүлжээ. Яамны зүгээс гурван үйлдвэрийг өргөтгөж, шинээр зургаан баяжуулах үйлдвэрийг барих саналыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ санхүүгийн бусад эх үүсвэрээ өөрсдөө даах чадалтай компаниудыг дэмжих ажээ. Одоогийн байдлаар тэднийг дэмжих санхүүгийн эх үүсвэрийг яам судалж байгаа гэсэн.
Төр засаг нь ч компаниа зөв чиглүүлээд, эдийн засгийн ашигтай байдлаар харилцан ашигтай ажиллах хэрэгтэй. Гэхдээ хуулиа дээдэлсэн, хариуцлагатай уул уурхайг л хөгжүүлэх чиглэлд хамгийн их анхаарал хандуулах нь чонотой бүжиглэх шилдэг арга юм.
Хариуцлагатай гэдэг нь байгаль орчинд ээлтэй, орон нутгийн иргэдийн эрхийг хангасан, амьдрах орчныг нь сайжруулсан байдлаар явахыг хэлнэ.