Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2013.04.26

Э.Бат-Үүл: Хүний амь нас, хүүхдийн эрүүл мэндийг золиосолж барилга барихгүй

Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөнөөс болж 87 хүн амь насаа алдаж, 35 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон байна.Дээрх ослуудын 18 хувь нь барилгын салбарт гарчээ.

Тиймээс хяналт шалгалтаа сайжруулах хэрэгтэй байгааг нийслэлийн удирдлагууд, мэргэжлийн хяналтын газарт санууллаа.

Хөдөлмөр, аюулгүй байдалд зарцуулах ёстой төсвөө батлааггүй компаниудын үйл ажиллагааг зогсооно.

2012 онд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй 400 осол аваар гарч 424 иргэн өртсөн байна. Тухайн үед барилгын хөдөлмөр аюулгүй байдал хангалттай биш байгааг дээр дооргүй шуугилдаад өнгөрсөн.

Харин барилгын ажлын улирал эхэлсэн энэ үед хангалтгүй гэсэн үнэлгээтэй барилгын хөдөлмөр, аюулгүй байдал сайжраагүй гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллага хэлж байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:

Мэргэжлийн хяналт гаднаас харахад л нотлох баримт нь харагдах ёстой. Ямар нэгэн зөрчил илрэх үед шууд шалгалт хийж, арга хэмжээ авах ёстой.

Хүний амь нас, хүүхдийн эрүүл мэндийг золиосолж барилга барихгүй гэдгийг нийслэлийн засаг дарга онцолсон юм.

Хөдөлмөр аюулгүй байдалд зарцуулах ёстой төсвөө батлааггүй компаниудын үйл ажиллагааг зогсоож, зөрчилийг даруй шийдвэрлүүлж байхыг мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.