МҮЭ-ийн холбоо, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-той хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа
2022.02.09

МҮЭ-ийн холбоо, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-той хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Энэхүү санамж бичгийн зорилго нь хоёр байгууллагын зүгээс хамтын үйл ажиллагаагаа харилцан уялдуулах, баялаг бүтээгчид, ҮЭ-ийн гишүүдийн  хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах, нийгэмд тулгамдсан асуудалд хамтран дуу хоолойгоо илэрхийлж шийдвэрлүүлэхэд орших юм.

Хамтын ажиллагааны “санамж бичиг”-ийн хүрээнд хоёр байгууллагын зүгээс үндэсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулж зохион байгуулалтад оруулах, тулгамдсан асуудлыг төр засаг, холбогдох төрийн байгууллагуудад тавьж  хүргэх, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хамтарсан санал өгөх,  үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дотоод нөөц бололцоог ашиглаж худалдан борлуулахад хамтран ажиллах ба энэ чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах юм.

Уулзалтад МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа, ЖДҮХҮАЖАБХА-ны ҮЭ-ийн холбооны дарга Б.Батбаяр, Монголын Хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-үүдийн холбооны дарга Э.Тамир,  Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ГҮТББ Ерөнхийлөгч, Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн дарга Ч.Даваабаяр, албаны ахлах менежер Ц.Пүрэвцэрэн, Гадаад харилцааны менежер Н.Оюундарь, сэтгүүлч Б.Урантуяа нар оролцлоо.