Үйл явдал2 мин унших
Хэнтий аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны залуучуудын сургалт, өдөрлөг эхэллээ

Сэтгүүлч soko
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч soko
Сургалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Өнөөдөр дэлхийн 189 оронд ҮЭ-ийн байгууллагын хөдөлгөөн маш идэвхтэй өрнөж байна. МҮЭ-ийн холбоо нь Олон Улсын ҮЭ-ийн байгууллагын холбооны бүрэн эрхт гишүүн, 450 мянган гишүүнтэй байгууллага юм. Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч 1.2 сая иргэдийн 40 гаруй хувь нь МҮЭ-ийн холбооны гишүүн байна. МҮЭ-ийн холбооны гишүүдийн дийлэнх хувийг залуучууд эзэлдэг энэ ч үүднээс залуучуудад хандсан тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурласан үйл ажиллагааг явуулах зайлшгүй шаардлага тавигддаг. МҮЭ-ийн холбооны Залуучуудын хороо анх 1994 онд Хүүхэд залуучуудын байнгын хэсэг гэсэн бүтэц зохион байгуулалттай байгуулагдаж байсан. 2000 онд МҮЭ-ийн холбоо дүрэмдээ Залуучуудын хэсэгтэй байна гэсэн том заалтыг оруулсан цагаас хойш өнөөг хүртэл тасралтгүй 20 жил залуучуудын үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байна. 2002 оноос хойш жил бүр тасралтгүй Залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд залуучуудын чуулга уулзалтыг орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа, өнгөрсөн жил Завхан аймагт баруун болон хангайн бүсийн 9 аймгийн залуусын Зохистой хөдөлмөр, ногоон ажлын байр хэмээх чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Залуучуудын хорооноос 21 аймаг 9 дүүргийн залуус руу чиглэсэн сургалт зөвлөгөөн, чуулга уулзалтыг тасралтгүй зохион байгуулдаг. Өнөөдөр МҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооноос санаачлан зүүн гурван аймгийн залуучуудтай уулзаж, Зохистой хөдөлмөр, Ковидийн үед үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, нийгмийн түншлэлийн асуудлаар сургалт зөвлөгөөн зохион байгуулж байна. Аймаг орон нутагт залуучуудын сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж ҮЭ-ийн гишүүн залуусын оролцоог нэмэгдүүлэх маш том зорилтыг тавьж байгаа юм. Иймд сургалт, өдөрлөгийн үйл ажиллагаанд амжилт хүсье” хэмээн хэлэв.
Сургалтын төгсгөлд сургалтад оролцогчид болон Хэнтий аймгийн ҮЭ-ийн холбоо, анхан шатны хороодын тэргүүлэгч сургагч багш нарын хамт Волейболын нөхөрсөг тэмцээн зохион байгуулснаар энэ удаагийн Хэнтий аймгийн ҮЭ-ийн холбооны дэргэдэх Залуучуудын хорооны сургалт, өдөрлөг өндөрлөх юм.