Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны үе үеийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2021.12.01

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны үе үеийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

МҮЭ-ийн холбооны ХХIII их хурлын бэлтгэл ажлын хүрээнд МҮЭ-ийн Төв Зөвлөлийн нарийн бичгийн дарга, орлогч дарга, дарга, МҮЭ-ийн холбооны нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан МҮЭ-ийн үе үеийн 18 зүтгэлтний санал бодлыг сонсох зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2021.12.01/ боллоо.

Зөвлөлдөх уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар МҮЭ-ийн холбооноос явуулж буй үйл ажиллагаа, ХХIII их хурлын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, зочдын санал сонслоо.

МҮЭ-ийн ахмад ажилтан, Монгол Улсын гавъяат багш цолоор шагнагдсан М.Чимэддоржид дурсгалын зүйл гардуулсан ба ахмад зүтгэлтнүүд өөрсдийн үнэтэй зөвлөгөө өглөө.