2021.01.06
Н.Наранбаатар уул уурхайн салбарт ажиллагсдын ажиллах хоногийг 14-өөс дээшгүй байх санал гаргалаа
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд уул уурхайн салбарт ажиллагсдын ажиллах хоногийг 14-өөс дээшгүй, амрах хоногийг 14 хоногоос доошгүй байх саналыг ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргилд хүргүүлжээ.
Тодруулбал, тус салбарт 56600 гаруй хүн ажиллаж байгаагийн 57 хувь нь үндсэн, 43 хувь нь гэрээт болон туслан гүйцэтгэгч компанийн ажилтан байгаа аж.
Тиймээс эдгээр ажилтны хөдөлмөрийн нөхцөл, онцлогийг харгалзан үзэж хуульчлах ёстой гэж үзжээ.