УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.06.04

С.Бямбацогт: Бидний санааг булаалаа

УИХ дахь МАН-ынхан өөрсдийн санаагаа бусдад булаалгасан тухай өчигдөр ярилаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Өмнөх УИХ-ын үед МАН-ын бүлгийн гишүүд гурав болон түүнээс дээш хүүхэд  төрүүлсэн эхэд сар бүр тэтгэмж олгох тухай хуулийн төсөл санаачлан УИХ-д мэдүүлэхэд хэлэлцэхээр болсон.

Тэгвэл өнөөдрийн УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлаар тухайн үедээ завсарлага авч хэлэлцүүлэхгүй явсаар хоёр жил гацаасан. Гэтэл нөгөө нөхөд маань бидний санаачилсан хуулийн төслийг одоо өөрсдөө санаачилсан мэтээр УИХ- аар батлуулна гээд ярьж явна.

Энэ санаачлагыг гаргасан нь одоогийн цөөнх буюу МАН.

Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдэд тэтгэлэг олгох хуулийн төслийг батлуулна гэж. Уг чанартаа энэ санаачлагыг гаргасан нь одоогийн цөөнх буюу МАН.

Иймээс бид өмнө нь өргөн мэдүүлж байсан төслөө улам боловсронгуй болгож ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлнэ” гэлээ. Тэр төсөлд нь гурван хуүхэдтэй эхэд сард 70 мянга, дөрвөн хүүхэдтэй эхэд 140 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор заасан байжээ.