Д.Ганхуяг: Б.Одхүү начинд зодуулсан бол нүүр ам аймаар болох байсан биз
УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай улс төрөөс ангид сэдвээр ярилцлаа. Түүнийг Улсын начин Б.Одхүүтэй гар зөрүүлж нүүрэндээ хэд хэдэн удаа цохиулсан гэсэн мэдээлэл гарах болсон. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг энэ талаар болон хувийн амьдралын талаараа ийн ярилаа.
-Таныг начин Б.Одхүүтэй гар зөрүүлсэн тухай яриа гарсан.Тухайн үед яг юу болсон юм бэ?
-Зодоон хийсэн гээд байгаа тэр өдөр би Сөүл ресторанд хоол идсэн нь үнэн. Гэхдээ би Одхүү начин, Түвшинбаяр хоёртой хамт байгаагүй. Хоол идчихээд гарч явахад хэсэг хүн зодоон хийсэн бололтой цагдаа ирчихсэн байсан. Би нэг их ч анхаарал тавиад сүйд болоогүй. Зодоон хийсэн зүйл байхгүй.
-Б.Одхүү начин та хоёрын дундмаргаантай, таагүй харилцааүүссэн байсан уу?
-Одхүү начин намайг ахаа гээд хүндлээд явдаг. Би бизнесийн салбарт байхдаа жүдо бөхийн холбоог дэмжиж ажилладаг байлаа. Энэ холбооны дэд ерөнхийлөгчөөр хүртэл ажиллаж байсан. Би хэрэв Одхүү начинд нүүрэндээ цохиулсан бол өдийд ажлаа хийгээд явахгүй биз дээ. Одхүү начин нохой зодооноор хүртэл хичээллэж байсан, их том гартай, бяртай хүн шүү дээ. Ийм хүнд цохиулбал миний нүүр ам хачин аймаар болчихсон байх байлгүй дээ.
-Тэгэхээр Б.Одхүү начин Сөүл ресторандзодоон хийснийгтантай холбоотойгээд худлаа бичсэнболж таарах нь ээ?
-Тийм л юм шиг байна. Одхүү начин, "ахаа уучлаарай би тэнд нэг жаахан асуудал гаргасан юм" гэж л байна билээ. Би бөхөө дээдэлдэг монгол эр хүн. Ер нь тэгээд хүнтэй нэг их муудалцаад байдаггүй. Яагаад ийм яриа гарсныг сайн ойлгохгүй л байна.
-Сүүлийн үед гишүүдтэй холбоотойтаагүй мэдээлэлгарах болсон. Зарим гишүүн хөрөнгө орлогын мэдүүлгээсээ болоод авлигач гэсэн нэр зүүх болж.Үүндээ эмзэглэх нэгэн ч байна.Таны хувьдэнэ жил хөрөнгөө хэр арвижуулсан бэ?
-Бридж группт эзэмшиж байсан хувь хэвээрээ. Гэхдээ 2007 оны үед бэлэн мөнгө 300 гаруй мянган ам.доллар байсан. Одоо 210 сая төгрөг болоод буурчихсан.
-Та тэгэхээр энэ жил мөнгөндөө их үрэлгэн хандсан байх нь ээ?
-Үрэлгэн биш юм аа. Миний сонгогдсон Баянзүрх, Налайх дүүрэг хүн ам ихтэй.Тийм болохоор зарлага их гарч байна аа. Иргэдэд тусална, тойрогтоо ажиллана гээд л...
-Тэгэхээр мөнгөөтойргийнхондоо зориулсан хэрэг үү.Хувийн хэрэгцээндхэр их мөнгө зарцуулдаг вэ?
-Цалингаа авна. Хувьцаа эзэмшдэг газраасаа урамшуулал, ноогдол ашиг гэж гэж жилдээ 50-100 сая төгрөг авдаг. Сүүлийн хэдэн жил хямрал болоод энэ мөнгөний хувь хэмжээ багассан л даа. Бизнесийн салбарт олон жил ажилласан болохоор хүнээс гуйхгүй, төрөөс идэхгүй яваад болж л байна.
-Та ноос ноолуурын салбараас бизнесийн гараагаа эхэлсэн үү?
-Үгүй. Анх орчуулга хийдэг байлаа. Товь" компанид инженерээр ажиллаж байхад Элчин сайдын яам, Худалдаа аж үйлдвэрлэлийн яамныхан япончууд ирлээ орчуулга хийгээч гэдэг байсан. Энэ үед манай орон олон талаар нээлттэй болж, Японы хөгжлийн албан ёсны тусламж Монголд хэрэгжиж эхэлсэн үе. Өдрийн таван ам.доллараар орчуулга хийдэг байсан юмдаг. 1990 оны үед шүү дээ. Нэг жилийн дараа өдрийн 120 ам доллараар орчуулга хийдэг болсон. Тэгсэн "Говь"-ийн дарга нэг бол ажлаа хий үгүй бол гар гэдэг байгаа. Тухайн үед Ардчилсан холбооны салбарыг "Говь"компанид байгуулсан. Энэ бүх шалтгаанаас болоод ажлаасаа гарсан. Уг нь "Говь"-оос надад хоёр өрөө байр өгсөн байсан. Тэрийг нь буцааж өгчхөөд гарсан даа. Энэ үедээ "Бридж" ББХХ байгуулсан. Үүний дараа ноолуурын бизнес хийсэн. Ардчилалд шилжсэний дараа "Говь" хүчин чадлаа бүрэн ашиглаж чаддаггүй байсан үе. Түүхий ноолуурыг хятадууд худалдаад авчихдаг тийм л байлаа. Тиймээс бид ноолуур худалдаж аваад "Говь"-д өгч боловсруулдаг байлаа. Нэг кг ноолуурыг гурван ам.доллараас зургаан ам.доллараар боловсруулуулж гадагш нь борлуулдаг байсан. Энэ бизнесээ өргөжүүлсээр байгаад хэд хэдэн салбартай болсон.
-"Бридж" группийг ганцаараа байгуулсан хэрэг үү?
-Үгүй. Японд сургууль төгссөн "Говь"-д ажиллаж байсан хоёр инженертэй хамтарсан. Манай компани овойж оцойсон их хөрөнгөгүй л байна. Сая хямралын үед ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй байдалд хүрч байсан гээд бод доо.
-Ченжээс эхэлсэн компани маань өнөөдөр хүрээгээ хэртэлсэн билээ?
-10 гаруй компани бий байх шүү. Улс төрд орсноос хойш энэ талаар нэг их сонирхохоо больсон. Яах вэ надад хагас жилд нэг удаа тайлан ирнэ. Тэрийг харна. Өөр ч оролцоо байхгүй дээ.
-Таны бизнесийн салбарт баримталдаг зарчим юу вэ?
-Хөдөлмөрлөх хэрэгтэй. Эцсийн үр дүнг заавал үзэх ёстой л доо. Богино хугацаанд үр дүнтэй ажиллах хэрэгтэй л юм болов уу.
-Гишүүн болсноор таны амьдралд ямар өөрчлөлт гарсан гэж боддог вэ?
-Бизнест байхад дарамт их ирдэг л дээ. Харин Төрийн эрх барих дээд байгууллагад байгаа хүний компанийг хуулийн хүрээнд ажиллаж байвал л дарамтлахгүй. Гэхдээ манай компани ер нь хууль бус зүйл хийдэггүй, тийм зүйл сонсогдоогүй байх гэж бодож байна.
-Тойрогтоо хувиасаахэдий хэмжээний төгрөг зарцуулаадбайна вэ. Үүнийгээтооцож үзсэн үү?
-2008 оны сонгуулиас хойш тойрогтоо 400-500 сая төгрөг хувиасаа болон намайг дэмждэг, байгууллага, хүмүүсээс гарсан байна билээ.
-Таныхувьдбизнесийн салбартамжилттай ажиллажбайна, төрийн түшээболлоо.Одоо хувийнамьдралд тань юухэрэгтэй байна.Танддутуу зүйл байгааюу?
-Миний хүү гарын ур дүйтэй, зураг зурдаг. Энэ чиглэлээрээ гадагшаа сургуульд сурах гээд байгаа. Хүү минь энэ сургуулиа төгсөөд сайхан гэр оронтой болоод сайн хүнтэй таараасай л гэж бодох юм. Ээж, хань, үр хүүхэд минь эрүүл саруул байгаасай л гэж хүсдэг дээ. Миний ээж 80 гарсан буурай бий. Намайг очихгүй, утсаар ярихгүй 2-3 хоночихвол мессеж бичнэ. Яасан бэ гээд л.
-Мессежээ өөрөө бичдэг хэрэг үү?
-Тийм, өөрөө л мессеж бичнэ шүү дээ.
-Хүү, охин хоёртоохэр зав гаргаж байнадаа?
-Хүүхдүүдтэйгээ зав гаргаж ярилцаж,тэднийхээ санаа бодлыг сонсоно.Том хүү маань их сургуульд сурдаг. Бага охин тавдугаар анги.
-Гадаадад сурдаг уу?
-Үгүй монголд.Том хүү Сингапурт сурч байгаад ирсэн. Ээж нь шилжилтийн насны хүүхдийг дэргэдээ байлгана гээд аваад ирсэн. Миний охин их сэргэлэн. Надаас илүү мэдээлэлтэй байдаг шүү. Хүүхдийг сонсох хэрэгтэй.Тэгэхгүй бол хүүхдийг байнга л хичээлээ давт гээд л найз нөхөдтэйгөө уулзаад ирэхээр нь загнаад байж болохгүй. Ингэвэл гөжүүдлээд байх талтай.
-УИХ-ын гишүүдийндунд хурдан морьуях моод ч гэх юм уунэг зүйл дэлгэрээдбайгаа.Таны хувьд?
-Би морь уядаггүй. Гэхдээ Архангай аймагт хэдэн сайхан адуутай.Тэндээ зун очоод айраг цагаа уугаад амарчихдаг юм.
-Ан хийх үү?
-Бараг хийхгүй дээ. Аав минь хүний нутагт ан гөрөө битгий хийж байгаарай гэж захидаг байсан юм. Гэхдээ яах вэ тарвага, зурам мэтийг л авлана даа.
-УИХ-ын гишүүдбиедээ хоч өгчбайгаа харагддаг.Гишүүн болоод хочавсан уу?
-Бага байхад халзан бух гэдэг байсан юм. Дунд ангид ороод Хубилай гэдэг нэр зүүсэн. Гишүүн болоод хоч аваагүй л байна.
-Яагаад Хубилайгэсэн хоч зүүхболсон юм бэ?
-Мэдэхгүй. Мэдэх юм алга. Яагаад ийм хоч зүйснээ сайн мэддэггүй шүү дээ.