"Нөхөрсөг сурагчид" тэмцээнд шагнал гардуулав
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ
2013.06.05

"Нөхөрсөг сурагчид" тэмцээнд шагнал гардуулав

БСШУ-ы харьяа 29-р сургууль нь 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд амьдардаг сонсгол хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулж үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль юм. Энэ сарын 26-нд тус сургууль 35 дугаар сургуультай хамтарч, "Нөхөрсөг сурагчид" нэртэй сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнийг зохион явуулжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ гишүүн тэмцээнд оролцогчдод баяр хүргэж, шагналыг нь гардуулсан юм.

Гишүүн маань хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн эмзэг хэсгийг үргэлж, эргэж тойрч, тэдний асуудлыг төр засгийн хэмжээнд шийдэх үүднээс тэднийг сайн сонсдог нэгэн билээ.