Ховдчуудын спортын их наадам
2012.10.26

Ховдчуудын спортын их наадам

Ховд аймгийн Нутгийн зөвлөлөөс нийслэлд ажиллаж, амьдарч буй нийт иргэдийнхээ дунд сагс, волейбол, шатар, теннис зэрэг 4 төрөлт спортын наадмыг 6-р сарын 19,20-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгууллаа.

Нутгийн зөвлөлийн тэргүүн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нутгийн иргэдийгээ хооронд нь танилцуулах, уялдаа холбоог нь сайжруулах, спортоор хичээллэх, эрүүл мэнд бие бялдраа хөгжүүлэх хүсэл сонирхлыг нь дэмжихэд энэ тэмцээн чиглэгдэж байгаа юм” гэж спортын наадмын зорилгоо тодорхойлсон байна.

Спортын наадамд нийтдээ 350 гаруй тамирчид оролцож шилжин явах цомын төлөө өрсөлдсөн. Тэмцээний үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ардын жүжигчин Зангад нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн нь тэмцээний цар хүрээ, ач холбогдлыг илтгэж байлаа. 2 өдөр үргэлжилсэн тэмцээний дүн гарахад багийн нийлбэр дүнгээр Жаргалант сум тэргүүн байр, Манхан 2-р байр, Мөст 3-р байрт шалгарсан байна. Харин сагсан бөмбөг эр – Жаргалант, эм-Мөст, волейбол  эр – Жаргалант, эм-Манхан, шатар эр – Мөнххайрхан, эм- Мөст, ширээний теннис эр, эм төрөлд Манхан сум тус тус тэргүүлсэн байна.

Ийнхүү спортын хорхойтон эрхэм гишүүн С.Бямбацогт тэргүүтэй нутгийн зөвлөлийнхөн Ховдынхноо спортоор амьсгалуулж, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлсэд хувь ээлжит хувь нэмрээ орууллаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.