УИХ-ын гишүүн О.Содбилэг
2012.11.16
Монголын боксын холбоог УИХ-ын гишүүн О.Содбилэг удирдана
Энэ долоо хоногийн эхээр Монголын боксын холбоо хуралдаж, цаашид тус холбоог удирдах ерөнхийлөгчөө сонгох асуудлыг хэлэлцлээ.
Учир нь “Уулын баяжуулах Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг өөрийн хүсэлтээр Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөс татгалзсан аж. Тиймээс тус холбоог удирдах шинэ ерөнхийлөгч шаардлагатай болсон бөгөөд хурлаар УИХ-ын гишүүн О.Содбилэгийг сонгосон байна. Харин тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Бээжингийн олимпийн мөнгөн медальт Дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Сэрдамба ажиллахаар болсон билээ.