Нийтийн тээврийн шилдэг зохицуулалттай хот боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.06.10

Нийтийн тээврийн шилдэг зохицуулалттай хот боллоо

Филиппин улсын нийслэл Манила хотод болсон “Нийтийн тээвэр 2012” сэдэвт дэлхийн хотуудын дарга нарын уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцсон ажээ.

Улаанбаатар хотын авто замын ачаалал 20 хувиар буурчээ.

Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн автобус, троллейбусыг нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэй зорчуулж, автомашинуудыг улсын дугаараар нь хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах шинэ горимд шилжсэнээр ачаалал 20 хувиар буурсан байна.

Энэхүү хэрэгжүүлж байгаа бодлогыг Азийн хөгжлийн банк өндрөөр үнэлж оны шагналаа Улаанбаатар хотод хүртээжээ.