Хүнсний ногооны агуулахуудыг нэмж барина
Ерөнхийлөгчийн 250 дугаар зарлигийн хэрэгжилт
2013.06.10

Хүнсний ногооны агуулахуудыг нэмж барина

Монгол Улс хөдөө аж ахуйн эх орон гэгдэх хэрнээ төмс, хүнсний ногоогоо урд хөршөөс импортоор авсаар байна. Төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой ч өдий хүртэл гаднаас импортолдог байсан шалтгаан нь стандартын агуулах сав дутмагаас болдог тухай салбарынхан нь тайлбарлаж байна.

Өнгөрсөн оны байдлаар гэхэд хүнсний ногооны 52 орчим хувийг дотоодоосоо хангаж, үлдсэнийг импортоор авчээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд төмс, хүнсний ногооны импорт буурч байгаа гэх юм.

Хүн амын өргөн хэрэглээ болсон хүнсний ногоогоор бид хэзээ бялхдаг вэ гэвэл намар. “Намрын ногоон өдрүүд” сэдвийн дор хүмүүс олноор цугладаг газарт эх орны тариаланчид энд тэндээс ирж, төмс, хүнсний ногоогоо дэлгэдэг.

Хүнсний ногооны үйлдвэрлэл

Энэ үеэр л хүмүүс хэдэн сарынхаа хүнсний ногоог базааж авдаг. Тиймээс хүнсний ногооны агуулах савны асуудлыг яаралтай шийдэх нь зөв гэж тариаланчид хэлдэг юм.

110 мянган тоннын хүчин чадалтай агуулах шаардлагатай

Улсын хэмжээнд үр тариа хадгалах 110 мянган тонн хүчин чадалтай элеватор байдаг ажээ. Энэ жилдээ Төв аймгийн Угтаал цайдам суманд 36 мянган тонн хүчин чадалтай элеваторыг ашиглалтанд оруулах тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Ингэхээр нийтдээ  146 мянган тонн хүчин чадалтай элеватор ажиллах юм байна. Харин хүнсний ногооны агуулах одоогоор улсын хэмжээнд 173.6 мянган тоннын хүчин чадалтайгаар ажиллаж буй ажээ. Гэтэл өнгөрсөн жилийн байдлаар 242 мянган тонн ургац, 98 мянган тонн хүнсний ногоо хурааж авчээ.

Хураасан ургацаа бүгдийг нь муутгалгүй агуулахтаа багтааж, хадгалж чадахгүй байгааг дээрх тооноос харж болох нь. Өөрөөр хэлбэл, агуулах савны хүчин чадал хураасан ургацаас бараг хоёр дахин бага байгаа ажээ. Тиймээс ойрын хугацаанд 110 мянган тонн хүчин чадалтай агуулах барих зайлшгүй шаардлагатай гэх юм.

110 мянган тонн агуулахад багтаж чадахгүй үлдсэн ургац, хүнсний ногоогоо агуулахад хадгалалгүйгээр зундаа шууд худалдаанд гаргачихвал асуудалгүй гэнэ.

Гадны импортыг халахад тулгамдаад буй гол асуудал болох агуулах, савны хүчин чадлыг нэмэхийн тулд үр тарианы зориулалтаар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 91 мянган тоннын хүчин чадалтай таван элеваторыг барих ажээ.

Тухайлбал, Дорнод аймгийн Халх гол суманд 20 мянган тонн, Хэнтий аймгийн Хурх суманд 10 мянган тонн, Сэлэнгийн Баянголд 16 мянган тонн, Дархан-Уул аймагт 25 мянган тонн, Увс аймгийн Баруун туруун суманд 20 мянган тонн элеваторыг тус тус 2015 он гэхэд барьж дуусгах гэрээтэй юм байна.

Ногоон хувьсгал хөтөлбөр

Төмс, хүнсний ногооны агуулахын тухайд Засгийн газрын Монголбанктай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж буйн хүрээнд 40-50 мянган тонн хүчин чадалтай хүнсний ногооны агуулах болон худалдааны нэгдсэн төв байгуулахаар төлөвлөжээ.

Энэ ажил одоогоор төслийн шатанд явж байгаа бөгөөд Уг төслүүдийг эхний ээлжийн шалгаруулалтад оруулж арилжааны банкуудад хүргүүлжээ.

Ингэснээр хүнсний ногооны агуулах барих гүйцэтгэгч нь шаардлагатай санхүүгийн эх Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зарлаж 120 төслийг хүлээн авсан байна. үүсвэрээ арилжааны банктай тохирч, шийдүүлэх боломжтой ажээ. Ийнхүү агуулахуудыг байгуулснаар иргэдийг дөрвөн улирлын туршид стандартын агуулахад хадгалж нөөцөлсөн шинэ хүнсний ногоогоор хангах нөхцөл бүрдэх тухай салбарынхан нь онцолж байна.

Монголын хөрснөө ургаж боловсорсон хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой ч хураан авсан ургацаас агуулахтаа бүрэн чадахгүй, чадсан ч стандартын бус, хуучирсан агуулахад хадгалсан хүнсний ногоо муудаж, олон хүний хөдөлмөр талаар болдог байж.

Ингээд дөрөв, тав, зургадугаар сард импортоор төмс, хүнсний ногоо оруулахаас өөр аргагүй болдог бөгөөд энэ орон зайг нөхөхийн тулд ийнхүү агуулах нэмж барихаас гадна 40-50 мянган тонн хүчин чадал бүхий агуулахтай худалдааны нэгдсэн төв байгуулахаар болж буй ажээ.